Гадаад мэдээ

Словакийн Ерөнхий сайд Роберт Фико ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав

Словакийн Ерөнхий сайд Роберт Фико ням гарагт /2024.12.22/ Кремльд очиж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан байна. Фико Украины дайн эхэлснээс хойш Путинтэй уулзсан Европын холбооны гишүүн орны гурав дахь тэргүүн болж байгаа юм. Түүнээс өмнө Австрийн Канцлер Карл Нехаммер, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар Путинтэй уулзсан.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ Фико ОХУ-д ажлын айлчлалаар ирсэн, ням гарагийн орой Путинтэй ганцаарчлан уулзсан гэсэн юм. Тэрбээр Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Фико Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй удаан хугацааны турш маргаж ирсэн. Учир нь Словак бол Украинаар дамждаг ОХУ-ын байгалийн хийгээс их хэмжээний хамааралтай орон юм.

Украин ирэх нэгдүгээр сараас ОХУ-ын байгалийн хийг газар нутгаараа дамжуулахгүй гэдгээ мэдэгдсэн байгаа. Энэ сарын эхээр Брюссельд болсон Европын холбооны удирдагч нарын уулзалтын сүүлд Фико “Бүгд Найрамдах Словак улсын газар нутгаар байгалийн хий дамжин өнгөрөхийг зогсоох, Европын газар нутагт байгалийн хийн үнийг өсгөх, Европын холбоонд эдийн засгийн асар их хохирол учруулах хүн байгаа бол тэр нь Ерөнхийлөгч Зеленский” гэсэн юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button