Гадаад мэдээ

Германд машинтай халдлага гарсны дараа цагаачлалын эсрэг жагсаал боллоо

Баасан гарагт /2024.12.20/ Герман улсын Магдебург хот дахь Зул сарын зах руу машинтай этгээд орж таван хүний аминд хүрэн, 200 гаруй хүнийг бэртээсэн. Хэргийг Германд хорь гаруй жилийн өмнө Саудын Арабаас цагаачилж ирсэн Талеб аль-Абдулмосэн үйлсэн юм. Тус халдлагын хохирогчдод зориулж хүмүүс цэцэг өргөсөн газар цагаачлалыг эсэргүүцсэн жагсаал болжээ.

Германы албан тушаалтнууд ням гарагт /2024.12.22/ мэдэгдэл хийхдээ Саудын Араб Талебын талаар анхааруулга өгсөн гэжээ. Магдебург хот оршдог Саксони-Анхалт мужийн цагдаа нар үүний дараа зохих ёсны мөрдөн байцаах ажиллагаа явуулсан гэж албаны хүн мэдээлсэн юм. Сэжигтэн мөн төрийн алба хаагчдын эсрэг заналхийлсэн байна. Саудын Арабаас гадна Германы Цагаачлал, дүрвэгсдийн асуудал эрхэлсэн алба мөн халдлага болохоос өмнө сэжигтний талаар анхааруулга өгчээ. Сэжигтэн “Х” платформ дээр Исламын эсрэг нийтлэл оруулдаг байсан аж.

Барууны үзэлтэй Герман иргэдийн дунд алдартай Мартин Селнер сошиал платформд сэжигтний сэдэл нь нарийн төвөгтэй байсан бололтой хэмээжээ. Селнер “Сэжигтэн Исламын шашныг үзэн яддаг ч германчуудыг илүү үзэн яддаг байсан бололтой” гэсэн юм.

Эх сурваж: Reuters, Anadolu Ajansi

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 23, 2024 18:57

ГИТЛААР АГАА ЭНЭ БАЙТУГАЙ ОЛОН САЯ ХҮНИЙГ ХЯДСАН ЮУН СҮРТЭЙ ЮМ ТЭГЭЭД ҮМХИЙ ГЕРМАНЧУУД ТА НАР ЯАХ ГЭЖ ТЭР АЛЛАХ АБКАРУУДЫГ НУТАГТАА НЭВТРҮҮЛСЭН ЮМ ХОХЬ ЧИНЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button