"Антрэ Ресурс" арбитрын шүүхэд ялж, Оюу толгойн хоёр шинэ талбайд олборлолт явуулахаар боллоо

Антрэ Ресурс компани “Оюу толгой” ХХК-тай Арбитрын шүүх дээр маргаж, ялалт байгуулжээ.
Ингэснээр Оюу толгой төслийн хүрээнд огт ашиглагдаагүй байсан “Шивээ толгой”, “Жавхлант” тусгай зөвшөөрөл бүхий хоёр талбай Антрээ/Оюу толгой хамтарсан компанид шилжиж байна.
Арбитрт Антрэ Ресурс 2022 оны тавдугаар сард хандсан байв. Тус компанийн Гүйцэтгэх захирлын мэдээлснээр, дээр дурдсан талбайд олборлолт явуулах ажил маргаангүй урагшлахаар болсон аж.
Шүүхийн шийдвэр гарч, Гүйцэтгэх захирал нь мэдэгдэл хийсний дараа Антрэ Ресурс компанийн хувьцааны ханш 5 хувиар өсөж, 2.31 ам.долларт хүрчээ.
"Оюу толгой" төслийн хүрээнд шинэ хоёр талбайд олборлолт эхлүүлж, ашгийн 20-30 хувийг "Антрэ Гоулд" компани эзэмших асуудлыг ТУЗ-өөр хэлэлцсэн нь өнгөрөгч гуравдугаар сар юм.
"Антрэ Гоулд"-ын охин компани "Антрэ Ресурс" нь Оюу толгойн хоёр талбайд олборлолтын лиценз эзэмшдэг. 2003 оноос хойш тус талбайг огт хөдөлгөөгүй юм. Харин дээрх хоёр талбайг "Оюу толгой" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх замаар олборлолт явуулж эхлэхээр төлөвлөсөн.
Харин манай Засгийн газрын зүгээс үүнийг ихээхэн нухацтай авч үзэх ёстой, зүй нь 2009 оны Хөрөнгө оруулалтыг гэрээг ч өөрчлөх асуудал хөндөгдөнө гэсэн байр суурь илэрхийлдэг.
Түүнчлэн, "Антрэ Гоулд"-ын тодорхой хувийг "Рио Тинто" групп шууд бусаар эзэмшдэг юм.
Хэдийгээр Арбитрын шүүх дээр ялалт байгуулсан ч манай Засгийн газар байр сууриа эцэслээгүй хэвээр байгаа.
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо энэ асуудлаар бидэнд ярилцлага өгөхдөө,
"Антре Гоулд" компанийн тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаар Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээг тус тусгай зөвшөөрөлтэй талбайд хамруулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулалгүйгээр тогтворжуулсан татвар, бусад хөнгөлөлтийн хүрээг өргөтгөх асуудал хөндөгдөж байна гэсэн үг. Энэ асуудалд бид дүн шинжилгээ сайн хийж анхааралтай судлах шаардлагатай” хэмээж байсан юм.
Г.САНСАРМАА
"Антрэ Гоулд"-ын энэ асуудлаарх ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоогийн ярилцлагатай танилцаарай.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онтрё гэх нэртэй энэ компани уул уурхайн ашиглагч компани бус зүгээр л Монголын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл гээч цаасыг авчихсан, тэгсэн мөртлөө хувьцаагаа америк болон Канадын зах зээлд гаргачихсан компани тэнсэн мөртлөө Монголын баялагийг Рио тогтохоор ухуулж ашиглуулаад баялагийгн эзэн мэт АМНАТ аваад зүгээр баяжаад сууж байх зорилготой, эрхтэй мэт болчихсон компани юм билээ, манай АМГТГ нөхдүүдийн хийсэн хар гай, ухаангүй үйлдэл, манай ууд уурхайн эрх зүйн дутагдалтай, маш муу байгаагийн үр дүн ншүү
Б Солонгоо гэдэг авгай ОЮУ ТОЛГОЙГ би мэдэж байна удахгүй ноогдол ашиг аа авна дуугүй байцгаа гээд яриад байсан .Гэтэл саяхан дахиад 35 жилийн дараа ноогдол ашиг аа авах болжээ гэсэн нийтлэл гарлаа .Аль нь ҮНЭН БЭ . МАНы тролл энэ авгай арай худлаа л яриад байх шиг ......
Цуцлах хэрэгтэй манайд огт ашиггүй .бага ашигтай бол
Манай баялгийг манай улстай зөвшилцөлгүй зардаг нь юу вэ? Энэ 2 компанийг монголоос хөөж гарга?! Дээрэмчид гэдэг нь маш тодорхой боллоо.
Хөөж гаргаж чаддаггүй яасан лойсон гарууд вэ.Эзэн шиг байх даа
Оюу толгой дээр шавсан гадны луйварчдын хөөж гарга .
Хөөрхий говийн өндөр хайрханууд нь нүх болоод усгшй цөл болох нь дээ
Энэ солонго бүтэхгүй.Олон улсын хууль журмыг зөрчсөн бол одоо яах билээ.Нэмж шүүхийн төлбөр төлнө.
эсэргүүцэж бн..зогсоо хөөж зайлуул
Новшнууд Монголын Баялагыг өөрийнх юм шиг л хоорондоо булаалцалдаж , БАРУУНЫХАН ДЭЭРЭЛХЭЖ ДЭЭРЭМДЭЖ ХАНАХГҮЙНЭЭ.