Нийгмийн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25745 зөрчлийг илрүүллээ

Шинэ жилийн баяр ойртсонтой холбоотойгоор согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  тохиолдлууд нэмэгдэж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчил дээр авах арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас “Уусан бол бүү жолоод” гэсэн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд тодорхой давтамжтайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд энэ оны эхний 11 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25745 зөрчлийг цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлж, таслан зогсоосон байна. 

Үүнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд 1800, эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2400 иргэнийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэжээ. Энэ төрлийн зөрчил нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.2 хувиар буурчээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button