БНСУ албан ёсоор супер өндөр насажсан улс боллоо
БНСУ-ын Дотоод хэргийн яам мягмар гарагт /2024.12.24/ мэдэгдэл хийхдээ тус улс албан ёсоор супер өндөр насажсан гэх тодотголтой болж байна гэжээ. Дэлхийн хамгийн бага төрөлтийн түвшинтэй тус улс нь хүн ам зүйн хямралтай тулгараад байгаа юм. Тэгвэл Өмнөд Солонгосын Дотоод хэргийн яам мэдээлснээр хүн амынх нь 20 хувийг 65 болон түүнээс дээш насныхан бүрдүүлж байгаа тул албан ёсоор супер өндөр насажсан улс болжээ.
Даваа гарагийн /2024.12.23/ байдлаар Өмнөд Солонгос дахь 65 ба түүнээс дээш настай иргэдийн тоо 10.24 сая хүрсэн юм. Тус улс 51.22 сая хүн амтай. НҮБ-ын тодорхойлолтоор бол хүн амынх нь 7-оос дээш хувь 65 ба түүнээс дээш настай бол насжиж буй нийгэм, 14-өөс дээш хувь бол насажсан нийгэм, 20-оос дээш хувь бол супер насажсан нийгэм гэж ангилдаг байна. БНСУ-д 2008 онд хүн амынх нь 10 хувь 65 ба түүнээс дээш настай байсан юм. Даваа гарагийн байдлаар 65 ба түүнээс дээш настай 5.69 сая эмэгтэй, 4.54 сая эрэгтэй БНСУ-д амьдарч байна.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө хөөрхий. Кимчинүүд ч дуусч байгаа юм байнөө. Ийм байж визэндээ муухай хатуу л�##�рууд шүү.