ОРОН НУТАГ

Үнэлэгдэшгүй олдвор олоод 4.8 саяар шагнуулж байхад, “эх орны түүх хил давахгүй” гээд яах юм

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Билгэх баян бүрд гэх газрын иргэн 19 настай Ц.Энхмандал малаа хариулж яваад 34 ширхэг шашны олдвор олж, холбогдох газарт хүлээлгэн өгсөн талаар бид өмнө мэдээлсэн. Хүү 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр ганцаараа хонио хариулж яваад их элсэн дундаас цухуйх эд өлгийн зүйлийг харжээ. Хэсэг эргэлзэж зогссоноо, аав ээждээ дуулгаж, удалгүй багийн даргадаа уламжилжээ. Түүнээс хойш хүү цэргийн албаа хааж ирээд, ийн хүртэх ёстой шагналаа хүртжээ.

УГ 34 ШИРХЭГ ОЛДВОРТ:

Ялгуусан суварга хоёр ширхэг, богд зонхова бурхан түүний хоёр шавь, бурхан багш, жанрайсиг, манал, ногоон дарь эх зэрэг бурхад, зэс тагш, тахил зэрэг олдворууд элэгдэж муудсан модон хайрцагт бөөнөөрөө байв.

Уг олдворуудыг цаг хугацааны хувьд хэзээнийх вэ гэдгийг одоогоор тогтоогоогүй ч 1930-аад оны Их хэлмэгдүүлэлтийн үед лам хуврагууд нуусан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа. Олдсон хоёр суваргыг маш нарийн хийцтэйн дээр багадаа 100 гаруй жилийн түүхтэй эдгээр бурхан тахилын нийт үнэ өртөгийг тооцоолбол хэдэн зуун саяар үнэлэгдэх нь гарцаагүй.

Гэвч Монгол улсын хууль олдвор олсон хүн төр засагтаа үнэнчээр хүлээлгэн өгөхийн яг эсрэг. Соёлын өвийн тухай хууль болоод холбогдох журмын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал буюу 4.8 сая төгрөгийг Ц.Энхмандал хүүд гардуулан өгчээ. Муу зүйлд уриалан дуудах бус, логикоор хөөн бодоход хэрэв иргэн энэ олдворыг шууд зарж борлуулсан бол 4.8 сая төгрөгийг хэд дахин нугалах хэмжээтэй мөнгө олж болохоор байв. Түүний ээж ч нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хүү минь байртай болно гэж баярлаж байсан ч дөрөвхөн саяыг өгсөн” гэж хэлжээ. Хүүгийн ээж бодит байдлыг л хэлж, үнэхээр шударга биш аж. Хэдэн зуун сая төгрөгийн олдвор олсон, үнэнч иргэндээ дарга нарын нэг оройн зоогийн зардалд хүрэхтэй, үгүйтэй дүнгээр шагнав.

Өнгө мөнгөөр нь тооцох бус, эх орныхоо соёлын өвд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэдгээр нь шагнах тогтолцоо манайд алга. Ийм байхад Монголын үнэт олдворууд хил дамнан гарч, олон улсын дуудлага худалдаан дээр гэнэт гарч ирэн худалдагддаг нь гайхах зүйл биш юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Бурхан тахилын зүйл энд тэндээс нилээд элбэг олддог л доо. Тийм болохоор учир зүггүй тэнгэрт хадсан үнэт зүйл биш байж мэднээ. Гэхдээ шинжилж байж л үнэ цэний нь тогтоох учиртай л даа. Шагн#### нь таарчихсан байж ч мэдэх л юм.

  2. 4 сая төгрөг мөнгө шүү дээ. Шудрагаар олсон мөнгө хоол болно. Харин булш бунхан тонож, түүхийн эд зүйлсийг гадаадад зарсан хүн өвөг дээдсээ доромжилж, улс үндэстнийхээ түүхийг устгасныхаа төлөө мөнгө олсон ч мөнгө нь хоол биш хор болно. Булш ухаж олсон мөнгөөр машин авч унасан ч онхолдож үхнэ. заав#### үр дагавар гардаг юм. Хүү нь уха####аг шудрага зарчимч сайн хүү бна.
    Харин ээж нь шун#### нь ихдээд шулам болсон, богино бодолтой орк авгай байна

  3. ‘Ихэрхэх сэтгэлийн буян эвдэрдэг. Т####архах сэтгэлийн буян өсдөг’ гэж Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа гэж бидэнд айлдсан байдаг.
    Аяа чин зоригт өвөг дээдсийн минь амиараа хамга####ж бидэнд үлдээсэн Монгол оронд төрж өсчихөөд, хишиг буяныг нь чамлана гэнээ?
    Хятадаа очоод амьдар! Хонь хариулах газар битгий хэл, гишгэх ч газар олдохгүй, завь дэрэлж амь зуух вий! Бузар эм хүүгийнхээ буянд бузар хийж, аз хийморь, буян хишгийн үүдийг хааж байдаг тэнэг авгай!
    Шун#### ихэдвэл ШУЛАМ болдог гэдэг. Энэ авгай чинь арай шулам болж байгаа юм биш биз хө?
    Төрийн хишиг чам####сан ямар муухай буяндаа бузар хийсэн их шун#### вэ? Энэ хүний юманд их шунадаг бузар шун####тай айлаас холуур явах ёстой юм байна. Ойр гарв#### бидний өмссөн зүүсэнд хүртэл шунах шинжтэй!!!

    Ямарч монгол хүн өвөг дээдсийн бурхан тахилыг зарж ашиг олоод амьдр#### нь, үр удам нь өөдөлсөн жишээ энэ Монгол нутагт байхгүй! Байхч ёсгүй.

  4. Танд та####ахгүй бол мөнгийг нь буцаагаад өг!
    Их л шагнасан байна. Энэ сурв####жлагч авгай Б. Гэрэлмаа бас хүний юм олчихоод байр засгаас нэхэж байгаа авгайг дэмжээд байхыг бодоход их шун####тай юм шиг байна даа.
    Хэний өмчийг хэнд дамлаж зарах санаатай вэ? Ямар муухай ухамсаргүй, ичгүүргүй авгайнууд вэ????

    Энэ хүүгийн эх авгай, сурв####жлагч Б. Гэрэлмаа авгай 2 мань мэтийн гээсэн юмыг газраас олбол баахан юм хариуд нь нэхэж шантаажилж, эсвэл зарж идэж чадхаар монголоо ####дсан, хүн чанаргүй аймаар амьтад байна.

    Шун####тай 2 авгайгаас дараах асуултыг асууя:

    1. Хүүхдийг чинь эх барьж авсан, ухаангүй өвдөөд газар хэвтэж байхад чинь олж аваад хөл дээр чинь босгож тавьсан, амь насыг чинь аварсан, эмч нарт чи хэдэн байшин авч өгсөн бол?
    2. Эмч чиний амийг аварсан гээд таарсан ханшаа чамаас нэх вэл хэдэн байшин чи төлөх ёстой вэ?
    3. Байшин чамаас нэхсэн эмч байна уу?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button