НИЙГЭМНийгэм мэдээ
Шугам задарч яармагийн зам усанд автжээ
![](https://eguur.mn/wp-content/uploads/2023/02/zamiin-tsas-4.jpg)
Цэвэр усны шугам гэмтсэний улмаас яармагийн 2-р буудал орчмын зам руу ус орж, мөстсөн байдал үүсээд байна.
Тодруулбал, ХУД-ийн 5 дугаар хороо, Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК болон иргэн н.Лхагвасүрэн нарын барилгын дундын цэвэр усны Ф150мм шугамд гэмтэл гарч, авто зам руу ус орсны улмаас зам мөстсөн байна. Улмаар Ус сувгийн удирдах газрын ажилтнууд тухайн байршилд ажиллаж, гэмтэл гарсан шугамын салааг хаасан байгаа юм байна. Мөн авто зам руу орсон усыг соруулж, давс бодис цацаж байна.
Иймд жолооч та бүхэн тухайн хэсгээр зорчихдоо болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.