Гадаад мэдээДЭЛХИЙ
“Чежү Эйр” онгоцны ослоор амиа алдагсдын тоо 174-д хүрлээ
Өнөөдөр өглөө /2024.12.29/ БНСУ-ын "Жэжү Эйр" компанийн 181 зорчигчтой зорчигч тээврийн онгоц газардах үедээ хөөрөх зурвасаас гарч, хана мөргөсний улмаас 122 хүн нас барж, хоёр хүн амьд үлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл 17 цагийн байдлаар онгоцны ослоор амиа алдагсдын тоо 174-д хүрлээ гэж тус улсын хэвлэл мэдээллийн Yonhap агентлаг мэдээллээ.
Сөүлээс баруун өмнө зүгт 288 км-ийн зайд орших Өмнөд Жоолла мужийн Муан дүүргийн Муан олон улсын нисэх онгоцны буудлын "Жэжү Эйр" компанийн онгоц буух үедээ хөөрөх зурвасаас гарч, хашааны ханыг мөргөж өглөөний 9:07 цагт осолдсон юм. Ослоос аврагдсан хоёр хүнээс бусад онгоцонд байсан бүх хүн амь үрэгдсэнийг 14:47 цагийн байдлаар БНСУ-ын эрх баригчид батлаад байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.