АНУ-ын Ерөнхийлөгч агсан, Нобелын шагналт Жимми Картер таалал төгслөө

АНУ-ын Ерөнхийлөгч агсан, Нобелын Энх тайвны шагналт Жимми Картер 100 насандаа таалал төгслөө. Картерын үүсгэн байгуулсан “The Carter Center” мэдэгдэл хийхдээ түүнийг Жоржиа мужийн Плэйнс хот дахь гэртээ нас барсан гэсэн юм.
Картерын хүү Чип Картер мэдэгдэл хийхдээ “Аав минь зөвхөн миний хувьд төдийгүй энх тайван, хүний эрх, аминчхан бус хайранд итгэдэг хүн бүрийн баатар байсан. Тэр хүмүүсийг нэгтгэж чаддаг байсан учир дэлхий бүхэлдээ бидний гэр бүл юм. Эдгээр нийтлэг итгэл үнэмшлийг үргэлжлүүлэн баримталснаараа түүний дурсгалыг хүндэтгэж байгаад бид талархааж байна” хэмээжээ.
Ардчилсан намын гишүүн тэрээр 1976 оны сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн, Ерөнхийлөгч Жералд Фордыг ялсан байдаг. Тэрээр 1977-1981 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж, дахин сонгуульд өрсөлдсөн ч Бүгд найрамдах намын Рональд Рейганд ялагдсан юм. Картер ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацаа нь дууссаны дараа хүмүүнлэгийн ажлын төлөө зүтгэж, 2022 онд Нобелын Энх тайвны шагнал хүртсэн билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш хүчирхэг ерөнхийлөгч хүйтэн дайны үед хоёр системийн харьцааг маш сайн бодлогоор зангидаж байсан.Их шийдэмгий хүн оросуудтай их тэгш харьцсан Картер бид 2 адилхан зан чанартай мөхөж байгаа монголд Путин шиг холч Ким шиг хатуу харгис удирдагч хэрэгтэй.