2025 онд ипотекийн зээлийг нэмэгдүүлж, байршлаас хамааран ялгавартай хүү тогтооно
2024 оны эхний хагаст ипотекийн зээлд арилжааны банкууд болон МИК-аас иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 8.3 их наядад хүрээд байсан билээ. Энэ нь өмнөх оныхоо мөн үеэс 21.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд ирэх онд ипотекийн зээлийг эрчимжүүлнэ хэмээн Монголбанкнаас мэдээлсэн.
Ингэхдээ ирэх онд ипотекийн зээлийн нийт эх үүсвэрт 1.2 их наяд төгрөг зарцуулах тооцоо гаргасан бөгөөд Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 500 тэрбум, хуримтлалын сангаас 500 тэрбум, арилжааны банкуудаас 200 тэрбумын санхүүжилт олгох тооцоо гаргасан.
Зээлд хамруулахдаа хотын А болон бусад бүсийг тооцож, зээлийн хүүг 8-9 хувийн хооронд ялгавартай тогтоохоор ажлын хэсэг байгуулан, ажиллаж байна. Мөн энэ онд нийт зээлийн 44 хувийг орон нутагт, үлдсэн 56 хувийг нийслэлд буюу 6 хувийн хүүтэй орон сууцны зээл хэлбэрээр олгох аж.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан албан мэдээлэлдээ залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэр бүлд нь бий бол, төрийн албан хаагч бол зэрэг байдлаар орон сууцны зээлд хамруулахдаа урьдчилгаа 30 хувийн талыг нь Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой гэж буй.
Мөн амины орон сууцанд зээл олгох асуудлыг судлаж байгаа бөгөөд амины орон сууцыг зээлд хамруулахдаа тавих шаардлага, стандартыг шинэчилж, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгохоор судлаж эхэлжээ.
Ингэснээр ирэх оноос амины орон сууц болон, нийслэл дэхь орон сууцуудыг бүсчилсэн хэлбэрээр зээлийн хүүг төрөлжүүлэх байдлаар ипотекийн зээлд хамрагдах хүрээг шинэчлэхээр байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ширэнгэн ойд өгмөөргүй байна!!!
Одоо УБ хотод байшин барилга барихаа зогсоогооч эрүүл газар үлдээлдээ зөндөө олон байшин барилга баригдаад байна түүндээ оруул�##�даа.хотод барилга барихын оронд дэд бүтцээ хотоос тэлж барив�##� бид утаатай хотод амьдармааргүй холхон баймаар байх юм