Jay Z-г хүчирхийлэл үйлдсэн гэсэн гомдолд тэр няцаалт хийж, хохирогчийг ил гарахыг шаарджээ
Puff Diddy-гийн хэрэгтэй холбоотойгоор нэр холбогдож, 2000 онд тухайн үед 13 настай байсан охиныг хүчирхийлсэн хэрэгт рэппер Jay Z-г буруутгасан хохирогчийн гомдол гарч ирсэн. Гэвч түүнд гаргасан энэ гомдлыг Shawn Carter буюу Jay Z үгүйсгэсэн бөгөөд хохирогч “Жейн Доу”-г олон нийтэд нэрийг нь ил болгохоор түүний хуулийн баг ажилласан ч нууц хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Мөн тэрбээр өөрийгөө ямар хүчирхийллийн хэрэг үйлдэж байгаагүй талаараа албан ёсны IG хуудсаараа мэдэгдэл гаргасан юм.
Уг хэрэгтэй холбоотойгоор түүний өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгохоор түрэмгийлсэн явдалд шүүгч хатуу шийдвэр гаргасан. Jay Z-гийн өмгөөлөгч өдөөн хатгасан үг хэллэг хэрэглэж, дайралт агуулсан байдлаар хохирогч руу давшижл байгаа нь зохисгүй, шүүхийн цагийн дэмий үрсэн явдал хэмээн үзэж “Өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн процессийг түргэсгэхгүй” хэмээн мэдэгдээд байв.
Jay Z өөрийн Rocnation лэбэлийнхээ албан ёсны хаягаар гаргасан мэдэгдэлдээ “Миний эсрэг ийм худал гүтгэлэг гаргаж ирж байгааг би хүлээн авахгүй. Намайг ингэж гүтгэж, харлуулж байгаа Tony Buzbee гэх хуульчид сохор зоос ч өгөхгүй. Хэрвээ би үнэхээр гэмт хэрэг үйлдсэн нь үнэн бол яагаад иргэний хэргийн шүүхэд хандахаар эрүүгийн гэмт хэргийн шүүхэд хандах ёстой. Хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэг дээр иргэний хэргийн гомдол гаргаж байгаа нь хэрэгтнийг хориулах сонирхолгүй мэт харагдаж байна. Миний судалснаар энэ хуульч ийм төрлийн гүтгэлэг гаргаж, мөнгө олон хүсэлтэй байгаа нь харагдаж байгаа учраас, ийм төрлийн хүмүүстэй хэрхэн харьцахаа мэдэж байна. Би миний эсрэг ийм гүтгэлэг гаргасан хүмүүсийг илчлэх болно" гэжээ.
Хүчирхийллийн хэрэгтэй холбоотойгоор Пафф Дидди хэдийн баривчлагдаж, хоригдсон бөгөөд түүний араас Jay Z хорхигдох уу гэдэг асуудал хөндөгдөж эхэлсэн энэ цаг үед түүнтэй холбоотой өөр хэрэг шүүх дээр одоогоор ирээгүй байна.
Эх сурвалж:CNN
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хохирогчоо �##�ь хэдийн �######�уулчихсан уу? Гүрийгээд нэмэргүй дээ.
Баяжсан энэ муусайн харууд хийхгүй юм байхгүй
ER N BOL HAR AFRI GARALTAI HUMUUS ..IH ZALHUU...SETGELIINHEE HUURLUUR YU CH HIIHEES BUTCAHGUI HUN GEDEG ENE AMI NASIIG MEDERDEGGUI MA##AAS CH DOR SHUU...GEHDEE BI HUDULMUR CH HUMUUSIIG N HUNDELNE L DEE...JORDAN ...TAISON ...JEKSON... AUGUU N UNEN CH DIILENH N BARAG L 98 HUVI N HUN BISH...ZALHUU...