Д.Сарнай: БНСУ дахь судлаач болон моделийн ажлаа орхиод морь уяхаар эх орондоо ирсэн

БНСУ-д найман жил ажилласан монгол эмэгтэй эх орондоо ирээд олон улсын нисэх буудлаасаа мориор тосуулж, морьтой харьж яваа бичлэг хэдхэн хоногийн өмнө цацагдсан.
Түүнийг монголчууд эергээр хүлээж авав. Энэ богинохон бичлэг утаа, түгжрэлийг түр ч болов мартуулж монголчуудын бахархал, омогшлыг төрүүлж байгаа нь тэдний бичсэн сэтгэгдлүүдээс харагдлаа. Тиймд араггүй моринд хайртай монгол түмэндээ шинэ оны босгон дээр моринд эрэмгийн монгол бүсгүйн ярилцлагыг хүргэхээр бид Төв аймгийн Эрдэнэ сумыг зорьсон юм.
Ингээд БНСУ-аас дөнгөж эх орондоо ирээд буй Ц.Сарнайн ярилцлагыг хүргэж байна.
-Эх орон монгол морио дэлхийд сурталчлах зорилгынхоо эхлэл болгож нисэхээс мориор тосуулсан-
-Хэзээ гадаад улсыг зорьж байв. Ирэхдээ яагаад нисэх буудлаас мориор тосуулахаар болсон бэ?
-Ер нь гадаадад явж байхад гаднынхан “та нар монгол гэсэн үү” гэж асууна. “Монгол” гэхээр. “Нисэх буудалдаа буугаад морь унаж гэртээ харьдаг уу” гэж асуудаг. Зарим хүмүүс санаа зовоод “бүхэл бүтэн улс шүү дээ. Бидэнд машин бий. Бид машинаар харьдаг” гэж хариулж байгаа харагддаг. Харин би “тийн. Бид морио унаад харьдаг” гэж тоглоомоор хариулна. Тэгэхээр “ямар гоё юм бэ. Нээрээ юм уу” гэдэг байсан. Тэндээс бид нээрээ бүхэл бүтэн морьтон ард түмэн гэж түүхэндээ дурсагддаг. Морио төрийн сүлдэндээ залсан үндэстэн байж яагаад нисэхээс мориор гэртээ харьж болохгүй гэж гэсэн санааг олсон юм. Хэрэгжүүлнэ гэж удаан бодож явсан. Тэгээд олон жил шинэ оноо хамт гаргаагүй гэрийнхнээ зорьж ирэхээр болж, энэ санаагаа хэрэгжүүлж үзэхээр шийдсэн.

Би өөрөө моринд их дуртай. Адуундаа хайртай учраас монгол мориороо дэлхийд эх орноо сурталчилъя гэдэг том зорилго бас тавьсан. Үүний эхлэлийг нисэхээс тавьж нисэхээс мориор тосуулсан нь тэр. Бас олон улсын буудлаасаа жуулчдыг мориор тосож авдаг үндэстэн ганцхан Монгол байж яагаад болохгүй гэж. Энэ боломжийг морьтон Монголчууд бид л чадна гэдгийг харуулах зорилго өвөрлөөд морь унаж гэртээ харьсан юм.
-Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал руу морь оруулахад бас амаргүй байх. Бичлэг бүтсэн үйл явцын талаар бидэнд сонирхуулаач?
-Би яг үнэндээ арванхоёрдугаар сарын 20-ны 16:00 цагт нисэх дээр буусан. Морьтой зураглалаа авах гэсэн оройтчихсон. Тиймээс бид маргааш нь найзууд болон дүү нартайгаа очиж зураг авалтаа хийсэн. Маргааш нь би найзуудтайгаа нисэх дээр түрүүлж очоод морийг маань Төв аймгийн Эрдэнэ сумаас манай Улаакаа гэдэг дүү маань ачиж авч ирсэн юм. Тэгсэн цагдаа нар морийг маань нисэх рүү оруулаагүй. Бид хэд бичлэг хийе. Сайхан эх орноо сурталчилъя гэсэн хүсэл тэмүүлэлтэй хэр нь нарийн ширийн зүйлсээ судлаагүй байсан. Залуу хүмүүс сэтгэлийн хөөрлөөр мориор тосуулна гээд бэлдчихсэн хэр нь дүрэм журмыг нь хараагүй байсан.

Тэгээд би морь оруулахгүй байгаа цагдаатай нь очиж уулзаад ямар гаргалгаа байгаа талаар асуусан чинь “та нар нисэхийн ерөнхий менежертээ уулзаад зөвшөөрөл аваад үз. Улсын онцгой бүс учраас бид ямар нэгэн мал оруулах боломжгүй гэсэн. Зааврын дагуу ороод уулзсан чинь “Та нар өмнөх өдрүүдэд нь албан тоот явуулах ёстой. Бас шаардлагатай бол мөнгөн төлбөр төлөх заалт ч бий” гэж тайлбарлаж өгсөн. Гэхдээ хүний чинь сэтгэлээсээ хүсэж байгаа юм гэдэг чинь хүний сэтгэлд хүрдэг юм байна лээ. Бид тэр нисэхийн ерөнхий менежер ахад хүсэл зорилгоо тайлбарлаад тусалж дэмжихийг хүссэн. Манай нисэхийн хамт олон ч ойлгож хүлээн авч бид морио оруулснаар монгол түмнийг огшоож, мориндоо хайртай ард түмэн гэдэг мессежийг өгөөд байгаа тэр сайхан бичлэг бүтсэн байдаг.
-Аав маань морь уядаг байсан болохоор би багаасаа уяан дээрээс салдаггүй хүүхэд байсан-
-Морь унаад олон улсын нисэх буудлаас гарах үест хүмүүсийн хандлага ямар байдаг юм байна?
-Морьтой бичлэг хийх үеэр хэдхэн хором нисэх рүү морь оруулаад гаргах хооронд манай улсад ирж байгаа, явж байгаа хүмүүс сонжиж хараад бичлэг хийж байсан. Их гайхаад байх шиг байсан.
-Таны бага нас хаана өнгөрөв. Яаж морь унаж сурсан бэ?
-Би угаасаа малчин айлын хүүхэд. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат. Гэхдээ Багануур дүүрэгт төрж, өссөн. Бага байхад манай хөдөө гэр адуутай байсан. Манай эгч, ах нар надаас хол зайтай нэлээд том болохоор бүгд сургуульд яваад ард нь адуугаа ээж, аав бид гурав харж үлдсэн. Тухайн үед надаас өөр адуутай ноцолдох хүн байгаагүй. Тэгж л адуутай их ойрхон өсөж, дуртай болсон доо. Би таван настайдаа анх морь унаж сурсан. Аав, ах нар маань морь уядаг байсан учраас багийн л байнга адууны уяан дээр байж байдаг хүүхэд байсан.

-Хөдөө гэр нь одоо хаагуур нутаглаж байна?
-Одоо манайхан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаар нутагладаг. Мал ахуй маань тэнд бий. Улаанбаатар хотоос нутаг маань хол учраас би Эрдэнэ суманд байдаг адуугаар танилцаж, нөхөрлөсөн дүү нар дээрээ ирж морь унадаг. Энэ хэд маань энд мал маллахын хажуугаар монголын үзэсгэлэнт газрууд руу морин аялал зохион байгуулдаг адуучин залуус.
-Морь, айраг хоёроо л их санадаг-
-Гадаадад олон жил амьдрахдаа эх орноосоо юуг нь санагалзаж байв?
-Би морь, айраг хоёроо л их санадаг даа. Зарим үед үнэхээр айраг уумаар санагдана. Гадаадад ажиллаж амьдрахад ядрах, шантрах, эх орноо санах үе олон байдаг. Тэр үед сайхан морь унаад давхих юм сан. Морин дээрээ нэг очих юм сан гэсэн бодол төрнө. Ер нь л морио л их бодоод байдаг юм. Тал нутгаараа сайхан морио унаад давхиж байхад бодох юмгүй бүх зүйл сайхан болох юм шиг санагдаад явчихдаг. Миний сошиал хаягт их үздэг болохоор ч тэр үү дандаа морины зураг, бичлэг гарч ирнэ. Тэрийгээ хараад нутгаа санаад л суудаг даа. Манай монгол морь шиг, Монгол эх орон шиг сайхан газар дэлхийн хаана ч байхгүй. Би ганц хоёр улсаар явж байсан гэхдээ миний эх орон шиг, миний намхан монгол морьд шиг хүнийг тайтгаруулдаг. Хүнийг аз жаргалтай болгож стрессийг нь арилгадаг нандин зүйл дэлхийн хаана ч байхгүй гэж би хувьдаа боддог.

-Морь сэтгэлзүйн хувьд хүнийг тайвшруулдаг гэлээ. Харин биеэр мэдэрдэг мэдрэмж нь юу байдаг вэ. Таны хувьд?
-Би морь унаад нисдэг. Хүмүүс өөрөө нисэх мэдрэмжийг авдаггүй ч гэсэн морь унахаар надад төрдөг мэдрэмжийг бол би нисэж байгаа юм шиг мэдрэмж гэж тодорхойлно. Салхи татуулаад нисэх мэдрэмжийг морь унах бүрдээ авдаг. Үнэхээр сайхан мэдрэмж.
-БНСУ-д би судлаачаар ажиллахын хажуугаар моделийн агентлагт гэрээтэй ажиллаж байгаа-
-БНСУ-д ямар мэргэжлээр суралцдаг вэ?
-Анх бусад хүүхдүүдийн адил БНСУ-д очиж суралцахаар 2017 онд явж байсан. Солонгосын Kookmin university гэдэг сургуульд Эдийн засаг, Бизнесийн удирдлагаар суралцаж, төгссөн. Энэ хугацаанд солонгост суралцаж байсан мэргэжлээрээ Лондон хотод нэг жил ажиллаж, амьдарсан. Одоо би төгссөн сургуулийнхаа Эдийн засаг, бизнесийн тэнхимд судлаачаар ажилладаг.
-Та бас солонгосын моделийн тэмцээнд оролцож байсан юм байна лээ. Plus size моделиор ажилладаг уу. Зүгээр сонирхол уу?
-Өнгөрсөн жил БНСУ-д ажиллаж, амьдарч байх хугацаандаа тус улсын Miss maxim гэдэг тэмцээнд оролцсон. Манай монголчууд plus size модель гэдэг төрлөөр нь нэлээд сайн мэддэг. Миний хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд амжилттай оролцож тухайн тэмцээнийг зохион байгуулсан моделийн агентлагтай шинэ моделиор гэрээ байгуулаад хамтран ажиллаж байгаа.

-Цаашид солонгостоо ажиллаж, амьдрах төлөвлөгөөтэй байгаа юу. Ер нь монголдоо суурин амьдрахаар ирэх үү?
-Энэ жил миний БНСУ-д ажиллаж, амьдрах хугацаа дуусаж байгаа. Цаашдаа бас ажиллаж, амьдрах боломж байгаа ч гэсэн би эх орондоо ирье гэсэн бодолтой байгаа. Ирэх 2025 оны дөрөвдүгээр сарын эхээр Монголдоо нэг мөр эргэж ирэх төлөвлөгөөтэй байна.
-Хонины морио наадамд уяна-
-Монголдоо ирээд юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ. Хуваалцаж болох уу?
-Ирээд эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой байгаа. Тэр зорилгынхоо хажуугаар монгол морио дэлхийд сурталчилъя. Монгол мал аж ахуй морины гайхамшгийг дэлхий нийтэд сурталчилъя гэсэн жижигхэн бодол өвөртөлж яваа. Энэ бодол маань биелэх эсэхийг сайн мэдэхгүй байгаа ч хүн өөрөө хичээгээд зөв төлөвлөгөө гаргаад явбал болохгүй зүйл байхгүй байх гэсэн бодолтой байна. Миний эргэн тойронд байгаа найз нөхөд, гэр бүлийнхэн ялангуяа моринд хайртай монголын ард түмэн маань намайг дэмжих байх гэж бодож байна. Саяны жижиг бичлэгээр монголчууд адуундаа ямар их хайртай гэдгийг дахин мэдэрлээ. Тэр бичлэг дээр дүү бид хоёрыг морь унаад давхиж байхыг хараад тэр хүмүүс бахархаж, омогшоод байгаа юм биш. Тэнд морь байгаа болохоор монголчууд бахархаж, омогшсон болов уу гэж би бодож байна. Яах араггүй бид морьтон ард түмэн юм байна гэдгийг тэр үед маш сайн ойлгож байлаа. Эндээс авсан их эерэг хүч морио, монгол орноо сурталчлах ажилд маань түшиг тулгуур болох болов уу гэж би бодож байна. Би бас морь уях зорилготой байгаа.

-БНСУ-д тогтсон ажилтай. Тэр дундаа судлаачаар ажиллана гэдэг гаднын хүмүүсийн хувьд ховор боломж. Дээрээс нь моделийн агентлагтай ажилладаг болно гэдэг бас л том амжилт. Атал яагаад энэ бүхнээ орхиж морь уяхыг сонгов?
-Хүмүүс бас эмэгтэй хүн гэдэг утгаар нь морь малтай ойрхон байхаар тодорхой хэмжээнд хүлээж авах хүмүүс нь хүлээж аваад хүлээж авахгүй хүмүүс бас байна байх. Миний хувьд өөрөө мориндоо хайртай хүн. Монгол өв соёлоо залуучууддаа, дүү нартаа өвлүүлж үлдээх чинь хүсэл зорилготой. Дэлхийд бас энэ соёлоо гайхуулах хүсэл эрмэлзэлтэй учир үүн дээрээ дөрөөлөөд зарим хүнд жаахан инээдтэй сонсогдох ч гэсэн ирэх зуны наадамд үндэсний наадамдаа морь уяхаар төлөвлөсөн.

Би өөрөө малчин айлын хүүхэд хэдийгээр морь уяж байсан туршлага байхгүй ч гэсэн энэ үйлдлээрээ ямар мессежийг нийгэмд хүргэх вэ гэхээр монгол наадам гэдэг бол эгэл жилийн малчин ардын наадам. Залуучууд дүү нар маань морины соёл, наадмын соёлоосоо нэлээд холдоод байна. Морь гэдгийг уяач ах нар л уядаг. Бас хэцүү спорт гээд холдоод байгаа. Үүн дээр би монгол наадамд хэн ч морио уяад оролцож болдог юм аа. Эгэл жирийн малчин ардын наадам учир монгол эмэгтэй өөрийнхөө морийг уяад орж болдог шүү гэдгийг харуулж залуустаа үлгэрлэх бодолтой энэ зун өөрийн адуунаас хонины морио бариад улсын наадамдаа уяж оролцъё гэж бодож байгаа. Олон хүнд хүрсэн. Олон түмэнд зөв мессеж өгсөн сайхан зүйл болох болов уу гэж би хувьдаа найдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын морин ур�##�даан ч бохир мөнгө угаах т�##�бар болсон доо.. мэдээд л ирсэн байлгүй..кк
Сарнай соши�##� фейс хаягаа тавиарай.
Уха�##�аг сайхан охин байна аа
Бас л нэг "тодрох" дуртай нарцисист бна, зохиомол тавилттай дүрс бичлэг хийчээд, түүндээ үнэмшээд хөөрчихсөн хиймэл гар кх кх кх
Бүгдийг харлуулж хардаг яасан цэхэр вэ, ухаж хаяв�##� иаарна
Хи хи
kimchiind biee unelj bgd iree yu ? odoo heden uyachidiin munguur togloh dutaa yu ?
Их царай муутай хүүхэн юм модель гэсэн үү? хүн болгон л морь уядаг болжээ нэг удаа ээлж өнгөрөөж болох л юм харин мээм бол дажгүй том юм уу даа пролон чихчихээгүй бол.Дээрийний тэр хүүхэнг ш�##�дл�##�ж байт�##� цээжнээс нь аймаар том пролон гарч ирээд юу вэ? гэтэл миний мөөм гээд жижигхээн ёс төдий юм гаргаж ирээд надад хөөгдөөд явсаан
Энэ доорхи сэтгэгдэл бичиж буй хүмүүс яасан хар�##�сан дотортой юм бэ эх нутаг элгэн садан энд орших нутаг усандаа гүйгүүл морь шиг их эрдмийг сураад ирж буй эмэгтэйг ингэж бодож байх ч гэж дээ МОНГОЛЧУУД МИНЬ ЭВТЭЙ БАЙЦГААЯ
Охин минь худлаа ингэж хөөрцөглөх хэрэггүй байх.Хялбар аргаар нэр �##�дар хөөцөлдөх дэмий дээ.Цаана чинь морь м�##�аар оролддог �##�дар цолтой ах нар чинь зөндөө байгаа.Амьдр�##� ахуйгаа бод.
Ёстой сайхан. Амжилт, аз жарг�##�ыг хүсье
Зассссс
Бас нэг Юмжирдулам
Хэнтийн хэддүгээр тэнэг ирж байгаа юм бол.
Medrel muutain
Даяаршиж буй энэ үед монголоороо ондоошиж буй цог золбоот хийморьлог бүсгүй чамаар бахархаж байна????
угаасаа моделиор явахгүй хүүхэн байна оо
Б�##�ай шахуу юм
Үнэхээр бахарх�##�тай сайхана санагдлаа. Гоёо гоё. Монгол бүсгүй Монгол морь хоёр Монголын, дэлхийн чимэг болой.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хүнийг �##�ь болох харлуулахыг оролддог тэнэг хүмүүс байх юм хөдөө өссөн болохоор л тийм сайхан харагдаж б.на
Өөрсдөө үр хүүхэдгүй юм шиг бага з�##�уу хүүхдийг элдвээр битгий хэлж бай. Харин ч бахархмаар мундаг охин бна.Энэ мэдрэл муутуудын бичиж байгааг битгий тоогоорой! Манай монголд ийм бусдыг дандаа харлуулж байдаг комплекстой хүмүүс их байдаг болсон. Удахгүй цаг өөр болно.
Эгүүрийнхэн бичиг үсгээ зөв бичээчэ
М�##�
T1teed bgaarai unah gjirsen blguidee hezee emegteihun uyaj bsi8n
Бүх юм зохиомол юм даа
Нутагтаа ажиллаж амьдрахаар ирсэн нь зев. Мориор гэртээ харьж байгаач зугээр санаа. Морио хайрлаж зев эдэлж байхыг хичээцгээ. Морь уях том асууд�##� уламжл�##�т нарийн ухаан, менге олох зам биш гэдгийг манай з�##�уучууд сайн бодож ухаармаар шуу . Зохих мэргэжилтэй болсон сайхан эмэгтэй эх орондоо тустай юм хийхээр зорьсон нъ сайн байна,.
би дубайд байсан асар их орлоготой бизнесээ орхиод Гэр хороололд шахм�##� түлш түлж утаанд хордхоор ирсэн
"Би энэ зун өөрийн адуунаас хонины морио бариад улсын наадамдаа уяж оролцъё гэж бодож байгаа" гэж хэлсэн байх юм. Тохуурхаад байгаа юм уу, тоглоод байгаа юм болов уу.
Сайхан зөв санаа хэрэгжүүлжээ Монгол эх орноо сайхан л харуулхыг зорьжээ мундаг бүсгүй бн амжилт
Худлаа тавилттай жүжигт их дуртай, худлаа юманд хууртаад, түүнийгээ худлаагий нь мэдсэн хирнээ баяр лаж хөөрөөд байдаг,тун ч тэнэг ард түмээн гэж.....
Хаа ч очсн хөдөө гар хэвээрээ бг хүмүүсийн нэг л бна
Амжилт хүсье.Өөрийнхөө бодол чадлаар зүтгээрэй. муулж атаархах хоёроос дэмжих хүн нь олон шүү.Амжилт хүсье.
ene mongolchud uneher im har m#lnud bolchihson yum u eswel bugd setgets medrelin asudaltai bolchihson yumu u zuger l amar argar mungunolj amidrah gesen hin m#lnud bolj yadaj bhad nugu m#lnud n im teneg gatsanudig hurgud dewerged bhin mongold olni taniö boloh shig amarhan zuil alga gehde m#lnud min usanbtenegud minnnad olni tanil geh humus chin bugd yadu ur zelni lalrud bdin mongold mungu oloh hangalttai zahnzel bhgui zuger l zagwarin duraim#l m#lnud bdin shde
haltaisan har awgai bas solongsod modelin gere hisen gej shaj bna chi ehled urigu tolind har m#l min cham shig yumtai gere hideg zahin naimachin ch bhgui biye uneleh ged yadchih yuma
Jinhene huduunii ork emee bna daa kkk
Нөхөртэй юу? Ккк
So ywah gj hvntei batluulaad ywsan bdgima teriige odoo boltol salgaigvi bg gesen hh
Sonin l ym ydaj surj ireed Mongoldoo morio unsan bol
Бас л сайхан дураараа улсууд шүү.Өдий наслахдаа �##�иваа ямар ч зүйлд дүрэм журам гэж байдгийг мэддэггүй ээ.
Харийн улсад эрдэмд боловсроод ирж буй з�##�уусын тэр их хүсэл эрмэлзлэлийг төр засаг нэрээр намчид унтрааж мохоодог байсан бол одоо тэр өвчин монголчуудад х�##�даа юу даа? Энэ бүсгүйн эх орноо, элгэн саднаа, монгол морио гэсэн сайхан сэтгэл рүү шүлсээ үсчүүлсэн тэнэг молхи нөхөд наад үгээ бодож бичиж байв�##� зүгээрсэн. Ер нь бид хэн болоод байнаа? Ухаараач! Сэхээрээч! Бидний сайхан монгол хүн чанар хаачив? Төр засгийн буруутай зүйлс бий. Гэхдээ хүн чанар, ухамсарын асууд�##� зөвхөн биднээс хамаар�##�тай шүү. Үнэхээр хөгжье гэж байгаа бол юун түрүүн бид өөрсдөөсөө эхэлье.
Ямар хөөрцөн гар вэ энэ одоо наадахад чинь ямар ацний адуу м�##� бдгийм бэ багнуурийн хогийн цэг дээр л явж бдаг бсн хха ххө
Ич ич араи хөөрцөнүү хха
Данда�##� модел хиисэн гэж хуцадаг яагиинууд их болждээ хөгширсөн болхоор нөгөөдүүлдээ үнэ хүрэхгүйлдээ угаасааа
Үндэсний морин спорт гэж бөөн будлиан, хэрүүл маргаан, улс төрийн нэр нүүр олж авах гэсэн бохир ертөнц болсон шүү дүү минь!!! Хүн �##�ж хүрээ т�##�сан, улс Монголоо ухаж дээрэмдсэн хүмүүсийн цуглардаг холбоо нэртэй мафиуудын цуглар�##�т байдаг!!! Болгоомжтой явахад илүүдэхгүй!!!