Юн Сок Ёлыг баривчлах гэсэн ч ерөнхийлөгчийн хамгаалагчид саад учруулжээ
![](https://eguur.mn/wp-content/uploads/2025/01/image_2025-01-03_230942813.png)
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хамгаалалтын алба болон цэргийн хүчнийхэн импичлэгдсэн Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах оролдлогыг баасан гарагт /2025.01.03/ таслан зогсоосон байна. Үүний улмаас Сөүл хотын төвд орших ерөнхийлөгчийн ордонд зургаан цагийн турш хурцадмал нөхцөл байдал үүсчээ.
Юн Сок Ёл 12-р сарын 3-нд цэргийн онц байдал тогтоосон хэрэгт буруутгагдаж, албаныхан түүнийг бослого гаргасан хэргээр шалгаж байгаа юм. Мөрдөн шалгалтын явцад албаныхан түүнийг баричвлах тушаал гаргасан билээ. Ингэснээр тэр суудалдаа байхдаа баривчлах тушаал сонссон БНСУ-ын анхны ерөнхийлөгч болсон
Авлига, өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгах алба (CIO) “Одоогийн нөхцөл байдлаас болж баривчлах шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн” хэмээсэн байна. “CIO”-гийн албан хаагчид болон цагдаа нар баасан гарагийн үүрээр ерөнхийлөгчийн орднод хүрэлцэн ирсэн юм. Тэгтэл тэнд Юн Сок Ёлын олон зуун дэмжигчийг цугласан байжээ. Мөрдөн шалгах хамтарсан багийг ахалж буй “CIO”-гийн албан хаагчид цугласан олныг тойрон өглөөний 07:00 цагийн орчимд ерөнхийлөгчийн ордон руу орсон байна.
Гэвч ордонд орсныхоо дараа “CIO” болон цагдаагийн албан хаагчдыг Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны (PSS) алба хаагчид болон ерөнхийлөгчийн аюулгүй байдлын хамгаалах үүрэг хүлээсэн цэргүүдийн бүслэгдсэн аж.
200 гаруй “PSS”-ийн алба хаагч, цэргүүд “CIO”-гийн алба хаагчид болон цагдаа нарыг замд нь хааж, бага зэргийн мөргөлдөөн гарсан байна. “PSS”-ийн алба хаагчид зэвсэгтэй байсан ч тэдгээрийг ашиглаагүй аж. Уг үйл явдал өрнөж байхад Юн Сок Ёл үзэгдээгүй байна.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам энэхүү хурцадмал үйл явцад оролцсон цэргүүд нь “PSS”-ийн удирдлагад хамааралтай гэдгийг мэдэгджээ. “CIO” баасан гарагийн 13:30 цагт Юн Сок Ёлыг баривчлах оролдлогыг зогсоож, өөрийн албан хаагчдын аюулгүй байдалд санаа зовсноо илэрхийлэн, Юныг хамтран ажиллаагүйд гүнээ харамаж буйгаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнөдийн ах дүүс маань энэ хэт Улс төржсөн үйл ажиллагаагаа нэн яар�##�тай зогсоох хэрэгтэй. Юн ыг Ард иргэд хамга�##�ж байна.
Авлига, өндөр �##�бан туша�##�тнуудыг мөрдөн ш�##�гах �##�ба. Ийм �##�быг Монголд байгуулаад хулгайч, авилгач, гэмт хэрэгтэнгүүд болох ХҮНМАНАНгийн нэр бүхий этгүүдүүдийг баривчлах болбол хир олон хүн тэднийг өмөөрөх болоо????????