УЛС ТӨР
УИХ-ын намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана
УИХ-ын намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана. Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой. Энэ удаагийн намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн билээ.
126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулганаар УИХ 2025 оны төсвөө хоёр удаа хэлэлцэн баталсан. Эхний баталсан төсөв дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээн авсан. Үндсэндээ намрын чуулганы ихэнх хугацаанд УИХ төсөв хэлэлцсэн билээ. Мөн энэ удаагийн намрын чуулганаар УИХ олон жил гацсан уран болон Гашуунсухай-Ганмодны төмөр замыг холбох ажлыг эхлүүлэх УИХ-ын тогтоолыг баталсан юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.