Канадын ерөнхий сайд огцрохоо мэдэгдсэний дараа долларынх нь ханш өсөв
Канад улсын ерөнхий сайдаар есөн жилийн турш ажилласан Жастин Трюдо даваа гарагт /2025.01.06/ албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн юм. Тэрбээр намынх нь шинэ удирдагч сонгогдох хүртэл ерөнхий сайдын үүргээ гүйцэтгэсэн гэжээ.
Трюдо үг хэлэхдээ “Дахин эхлүүлэх цаг болжээ. Уур амьсгалыг бууруулж, парламентад шинэ хүмүүс байр суурь авч дотоод болон олон улсын хэмжээнд энэхүү ээдрээтэй цаг үеийг даван туулах хэрэгтэй” хэмээсэн байна. Түүний удирддаг Либерал нам санал асуулгад сөрөг хүчний Консерватив намд илт ялагдаж байсан юм. Сүүлийн хоёр жил бодлогын хүү нэмэгдсэний улмаас Канадад амьжиргааны зардал их хэмжээгээр нэмэгдэж, олон канадчууд орон байр худалдан авах боломжгүй болсон. Энэ мэт хүчин зүйлсийн улмаас канадчууд болон улс төрчид Трюдог ажлаа хүлээлгэн өгөхийг уриалаад байсан юм.
Даваа гарагт Трюдо ажлаа хүлээлгэн өгөхөө зарлана гэж хэвлэлүүд мэдээлсний дараа канад долларын ханш ам.долларын эсрэг чангарчээ. Тодруулбал канад долларын ханш ам.долларын эсрэг сүүлийн гурван долоо хоногт байгаагүй өндөр түвшинд хүрсэн аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.