Нийгмийн

М.Ургамал: Хилийн өргөст тор дагуу Нарансэвстэйн замыг тавибал аюулгүй гэж худлаа

"Мазаалай баавгайн судалгаа ба хамгаалал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр ШУА-ын Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн М.Ургамалтай ярилцлаа.и

-Норвегийн эрдэмтний илтгэлийг сонсоход мазаалайг зохиомлоор тэжээж, үржүүлэхээс хэзээд татгалзаарай гэдгийг хоёр ч удаа онцоллоо л доо. Бид одоогоор нэмэлт тэжээл тавьж өгч байгаа. Түүний идэш тэжээл болсон ургамал байгальдаа хэр олдоцтой юм бэ?

-Мазаалай бол холимог идэштэн. Гэхдээ идэш тэжээлд нь ургамал илүү чухал үүрэг гүйцэтгэдэг. Алтайн өвөр говьд мазаалайн иддэг олон зүйл ургамал байхгүй. 10-аадхан зүйл бийгээс гурван төрөлд хамаарах 5-6 зүйл дээр л тогтоно. Зээргэнэ, харганын төрлийн ургамал болон бажууныг мазаалай иддэг. Говийн энэ эмзэг экисистемд нөөц хязгаарлагдмал, өргөн тархаагүй. Хангалттай гэж үзэж болохгүй. Бэлэн тэжээл тавьж өгөөд тэжээх асуудал цаашид хүндэрнэ л дээ. Хуурай гандуу жил бол ургамлын гарц бүр бага болдог.

-Байгаль дахь гарцыг нэмэгдүүлэх боломж бий юү?  

-Тухайн газарт нь тарьж ургуулах боломж бий л дээ. Говийн тэр хүнд экосистемд зориудаар хөрөнгө гаргаж тарина гэсэн үг. Харин тодорхой хугацаа, төсөв мөнгө шаардлагатай болно.

-Өдгөө алтайн өвөр говьд Нарансэвстэйн боомт нээнэ, зам тавина гэж байна. Тэр хэсэгт шувуу ч нисдэггүй, юу ч ургадаггүй гэж дэмжигсэд нь яриад байгаа. Та бол ургамал судлаач шүү дээ?

-Нарансэвстэйн боомтыг нээх асуудал яригдаад байгаа. Энэ бол үнэхээр байж боломгүй юм. Ганцхан жишээ хэлэхэд, тухайн говийн экосистем харьцангуй цөөн зүйлтэй, амьтан ургамал ховор гэж харагдаж байгаа боловч үгүй юм. Дасан зохицсон ургамал, амьтад нь үүргээ биелүүлж байгаа. Бүгдээрээ нэн ховор болон ховор онцлогтой ургамлууд юм. Мөн дэлхийн өөр хаана ч байхгүй уугуул гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ийм газар боомт нээнэ гэж огт байж болохгүй. Хоёр талд нь ойрхон боомт байж л байна. Тухайн экосистемийг үгүй хийх асуудал гэсэн үг. Судлаачийн хувьд хэлэхэд, ямар ч тохиолдолд Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй. Говийн нэн эмзэг экосистемийг шууд устгана гэсэн үг.

-1992 онд нээсэн. Гэхдээ автозам тавиагүй байсны улмаас алдаа гарсан, энэ удаа тэгэхгүй, эхлээд хилийн өргөст тор дагуу замаа эхэлж тавих учраас экосистемд, амьдад огт нөлөөлөхгүй гэж тайлбарлаад байгаа?

-Дархан газрыг буюу Алтайн өвөр говийг хөндлөн дайрахгүйгээр зам тавина гэж ярьж байна лээ. Нэгдүгээрт энэ хувилбар эдийн засгийг үр өгөөж байхгүй. Улам тойруулна шүү дээ. Нөгөө талаар амьтны нүүдлийн жимийг тасална. Хил дагуу гэлтгүй Алтайн өвөр говийн бүх хэсэг амьтан, ургамалд бүрэн ашиглагдаж байгаа. Хил дагуух бидний автомат камерт өртсөн амьтдын тоо төрөл олон. Тэгэхээр, захаар нь зам тавихад зүгээр гэдэг худлаа, энэ бол боломжгүй.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж

Хамаг баялагаа. ХУЖААГААР УХУУЛАХ ГЭЭД ХЭТ
УЛАЙРЧ БАЙНА ШҮҮ,НАРАНСЭВСТЭЙГЭЭР ХИЛ НЭЭХИЙГ
ХЭРХЭВЧ. ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ!!!

Зочин
Зочин

Дамбийжаагийн "да лд" хүүхдүүдийн хүүхдүүд, үр сад нь Маажин Шан гаа булааца лдаад байгаа хэрэг үү ?!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Одоо наран сэвстэйгээр авто машинаар зорчиж л байгаа шүү .Түүнийг нь авто зам болгочихлоо юу нь болохгүй байнаа. Нэг их эх оронч дүр эсгэсэн хүмүүс ..Түүний оронд хүн мал шигүү суурьшсан газар тариалан эрхэлдэг газарт УРАН ухаж хүнээ хордуулж байгалаа хэдэн үеэрээ ч ашиглах аргагүй болгох гэж байгаа алга дарам лизенц нэртэй цаасны талаар ярилцах хэрэгтэй шүү .ХҮНЭЭСЭЭ ӨМНӨ АН АМЬТАНАА ЯРЬДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. Монголд хүн эрүүл саруул амьдарч байж байгаль орчиноо ярих хэрэгтэй .

Зочин...Би Монгол хүн
Зочин...Би Монгол хүн
Reply to  Зочин

Чиний мулгууг зөвхөн гэрийнхэн чинь мэддэг байсин болов ч энэ удаад чиний мулгууг түмэн мэддэг болжээ эргүү хоноцын шээсээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мэдэхгүй юмаа битгий бичиж бай

Зочин
Зочин

amarbayasgalan purebhen amglan hen nart hicheel zaah heregtei um bna meddeguui zuiliinhee daisnuudad

Зочин
Зочин

Энэ боомтыг нээлгэхгүй байх нь тэр хавийн газрыг хууль бусаар ухаж буй орон нутгийн иргэдэд ашигтай.

Зочин
Зочин

20 мазаалай байгаа гэл үү. Хаха

Зочин
Зочин

Энэ боомтыг барих гэж ярьдаг хулгайч луйварчдыг нэн даруй цаазын ял оноож толгойг нь түмэн олны өмнө тасдвал таарна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Боомтоос. хурдан нээвэл ядарсан
ард. түмний амьдралд. тус болно
ш. дээ юун баавгай вэ

Зочин...Би Монгол хүн
Зочин...Би Монгол хүн
Reply to  Зочин

Мулгуу дагзаа наад эргүү юманд чинь Ард түмэн бид ямар ч хамааралгүй шүү лалараа

Холбоотой мэдээ

Back to top button