УЛС ТӨРУлс төрийн мэдээХөшигний ард

Хөшигний ард: П.Цагааныг интерполоор саатуулсан ч “Энканто” саунд шүүгчид суллахаар тохирч, Ц.Элбэгдорж “өршөөгдөв”

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг баривчлах шүүхийн шийдвэр гарч, олон улсын интерполын эрэн сурвалжлах буланд байршуулаад буй.

Улмаар тэднийг “баривчлах шийдвэрийг хүчингүй болгуулах” саналыг прокуророос гаргасан.

Прокурорын уг саналыг шүүх хуульд нийцсэн гэж үзвэл Ц.Элбэгдорж, П.Цагаан, Ч.Сайханбилэг нарыг баривчлах боломжгүй. Харин прокурорын энэ саналыг хүлээж авахгүй бол хилийн чанадад дахь тэднийг баривчилж, Монгол Улсад авчран шалгах боломжтой гэсэн үг.

Тэгвэл уг саналыг өнөөдөр /2025.01.07/ 09.00 цагт “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх”-д шүүгч С.Олзод шийдвэрлэжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болголоо.

Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэргээр буруутгаж буй тухай мэдээлэл бий.

Хөшигний ардах ньюансыг тайлбарлавал, П.Цагааныг интерполын сүлжээгээр түр саатуулан мэдүүлэг авсан байдалтай байжээ. Тэр хооронд түүнийг цагдан хорих эсэхийг монголын шүүх энд хэлэлцсэн гэсэн үг. Улмаар шүүгч С.Олзод П.Цагааныг Ц.Элбэгдоржтой хамт саатуулан шалгах тогтоолыг хүчингүй болгосноор интерпол П.Цагааныг нэг цагийн дотор буцаагаад чөлөөлчхөж байгаа процесс явагдав. Хэрэв саатуулах шаардлагатай гэж үзсэн бол П.Цагаантай Ц.Элбэгдоржийг хамт шалгах боломж үүсэх байсан аж. Учир нь Ц.Элбэгдорж АНУ-д байгаа тул саатуулах боломж үүсээгүй.

Шүүх хуралдааны өмнө “Энканто” саунд тохиролцох уулзалтыг талууд хийсэн. Улмаар суллах чиглэл өгсөн гэгдэж байна.

П.Цагааныг сулласнаараа Ц.Элбэгдоржийг шалгахгүй байх нөхцлийг монголын шүүх бүрдүүлээд өгчхөж буй агуулга юм. Өмнө нь мөн ийм нөхцөл байдал гарч байв. 2020 онд АТГ-аас Тавантолгойн орд газартай холбоотой асуудлаар шалгаж, эрэн сурвалжлуулахаар интерполд хандаж байсан ч тэгсхийгээд намжсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
52 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 7, 2025 12:46

Монголын тамын тогооны үлгэр үргэлжилсээр ...... дотоодын хөрөнгө оруулагч нараа үзэн ядаж татвар шоронгоор айлгаж өмчийг нь булаан авч гадныханаар газраа сэндийчүүлж БАЯЛАГАА ухуулж улс нь өрөнд орсоор ...Гадныхан ухаж м�##�таж баялагийг нь нутагтаа аваачиж баяжсаар ....... Уул нь монголчууд хөдөлмөрснөөр монголчууд хожиж монгол л баялагаараа баяжмаар байдаг .......Удирдагч дарга , ялсан нам нь ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛООД БАЙДАГ ЮМ ШИГ БАЙНА ДАА .

Зочин
Зочин
1 сар 7, 2025 14:16
Reply to  Зочин

Нэг шүүгч авилгaл авах болохоор л нэг хэрэг сэвээд авилгaлаа авангуут хэргээ хаадаг ийм л шүүхтэй боллоо.

Zochin
Zochin
1 сар 8, 2025 10:31
Reply to  Зочин

Unen

Зочин
Зочин
1 сар 7, 2025 12:58

ичиж үхлээ

Зочин
Зочин
1 сар 7, 2025 13:03

ИЙМ Л УЧРААС ОЮУН ЭРДЭНЭ ХҮРЭЛСҮХ НАРЫГ ОДОО "ЗОХИОЛ" БИЧДЭГЭЭ БОЛЬ ГЭЭД БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ. СОНГУУЛЬ ЭХЛЭХЭЭР Л ХООРОНДОО ТОХИРЧДИЙМУУ ЯНЗ НЬ ЭЛБЭГДОРЖ ЗОРИГИЙГ АЛСАН Л ГЭНЭ. НӨГӨӨХ НЬ БҮҮР ЦААНААСАА ТОХИРСОН АЯТАЙ ОЮУН ЭРДЭНЭЭЭЭЭ, БИ ЧИНИЙ ТАРХИНД ТҮРЭЭСГҮЙГЭЭР ОРШИЖ АМЬДАРЧ БАЙНА Ч ГЭХ ШИГ... ОДОО ТА НАР ДУУССАН. МЯНГА Ч ХУЦААД НЭМЭРГҮЙ. ХҮРЭЛСҮХ ЧИ ЦАВЧИНА ТОНГОЙЛГОНО ЭНЭ МӨЧӨӨС ЭХЛЭН ХУЖАА ЦУСЫГ СОРНО ЦАВЧИНА АЛНА ГЭЭ Л БАЙСАН НӨГӨӨХ ЧИНЬ ЭРХ МЭДЭЛ АВЧИХСАН ЧИНЬ НАМ

Иргэн
Иргэн
1 сар 7, 2025 14:27
Reply to  Зочин

Элбэгдоржийн гар хөл хумс хуруу болсон та нарын сэвэлтийг ард иргэд ойлгодог болсоон. Эд нар хэзээ нэгэн цагт үнэн нь илэрнэ шүүгдэх өдөр ирнэ бизээ.

Зочин
Зочин
1 сар 7, 2025 13:09

Шүүх рүү бүх буруугаа чихэх юмаа.. прокурор нь суллая гэж бичиг шүүх рүү өгөхөөр шүүх үгүй ээ суллахгүй гэх байсан юмуу даа энэ сэтгүүлчийнхээр..

Зочин
Зочин
1 сар 9, 2025 19:33
Reply to  Зочин

Прокурорын сан�##�ыг шүүх хэрэгсэхгүй байж болдог юм шүү , эцсийн шийдвэрийг шүүх хараат бусаар гаргах бүрэн эрхтэй !

Zochin
Zochin
1 сар 7, 2025 21:50
Reply to  Зочин

хахаха чинийхээр бол шүүх прокурорын да�##�гаврыг биелүүлдэг газар юмаа даа хихихи

Зочин
Зочин
1 сар 8, 2025 11:22
Reply to  Zochin

өмгөөлөгч прокурор хоёр нийлээд суллая гэж хүсэлт явуулаагүй бол шүүх бүр тоож авч хэлэлцдэггүй байгаа шүү.. тэгэхээр эхлэл нь прокуророос гарч байж л энэ асууд�##� шүүхээр шийдэгднэ.. шүүгч хүн хоёр т�##� маргаагүй байхад дундуур нь орж өөрийнхөө үзэмжээр шийдвэр гаргах эрхгүй боломжгүй байдаг юм.. нэг ч шүүх хур�##�д орж үзээгүй чам шиг юм энийг ойлгохгүй л дээ.

тогтох
тогтох
1 сар 7, 2025 13:18

Хариуцлага �##�даж шийдвэр гэргэсэн хуульч ч байна уу эсвэл буруутан гэж �##�ь нэг т�##�д нь бий дээ хэн хариуцлага �##�дсан байна түүнд үйлчлэх хууль гэж байна уу ард түмний дунд баахан сенсаци дэгдээгээд л чимээгүй болчихно тоглоод байгаа юм уу.

Зочин
Зочин
1 сар 7, 2025 13:26

За даа Монголд шударга шүүх шударга ёс гэж байхгүй ээ. Үлгэрт итгэхээ боль гэдгийг чи ч харлаа, би ч харлаа. Гүйцээ

тогтох
тогтох
1 сар 7, 2025 13:35

Одоо хүлээх хүлээлт дуусч байх шив ХУВЬСГАЛ ...

ган
ган
1 сар 7, 2025 13:39

Монголын хууль шүүхийхэн хэн нэг томилсон дарга, авсан авлигын мөнгөнийхөө өмнө ямар ч хүчгүй нь эндээс ахиад л тодорхой харагдаж байна.

Zochin
Zochin
1 сар 7, 2025 14:00

Их хэмжээний хахууль аваад л ш�##�гахаа больж б.на да

зочин
зочин
1 сар 7, 2025 14:11

Уулз�##�тад оролцсон хуульчдыг ш�##�гах хэрэгтэй юм шүү.
6666

Дэл
Дэл
1 сар 7, 2025 14:13

Шүүгчийг бууд хахууль нь амаараа гарах байлгүйдээ

иргэн
иргэн
1 сар 7, 2025 14:14

Элбэгдорж Цагаан нарыг Авилгажсан Шүүгч Прокурор өршөөж Хэргийн нь хэрэгсэхгүй болгосон ч Иргэд олон нийт хэзээ ч эднийг Өршөөхгүй, эрт орой хэзээ нэгэн цагт Элбэгдорж, Цагаан нар авилгажсан Шүүгч, Прокурор нартыгаа чирээд Шударгаа шүүхээр орж л таарна_

Наран
Наран
1 сар 9, 2025 11:57
Reply to  иргэн

Барьв�##� бариад шудрага шүүх тогтоож энэ их авилга зогсоомоор байна даа цэвэрлэгээ хийх хэрэгтэй л байна Цагаан бол ёстой лураараа дургиж дунд чөмөгөөрөө жиргэсэн хүн шүү

Зочин
Зочин
1 сар 7, 2025 14:32

Монголын шүүх үнэхээр хог болсон. Шүүхийн шинэчлэл үндсээр нь хийж чадах eрөнхийлөгч гарч ирсэнгүй

Наран
Наран
1 сар 9, 2025 11:58
Reply to  Зочин

Тийм

Зочин
Зочин
1 сар 7, 2025 14:57

Олзод гэх олзлогдсон шүүгчийн зургийг ил гарга. Хүмүүс хараад таних байх.

Бат
Бат
1 сар 7, 2025 14:58

Солонгос Екөө баривчлах гээд чадахгүй, манайх бас. Эба АНУ-д оччихсон, яагаад ч нэмэхгүй болсон. Н.Энхбаярыг оймс гозолзуулахад ЭБА чи гутлаа тослоод оч гээд байсан, өөрөө болохоор зугтаачихаж бгаа юм. Сайхан хошгоруулсан бна шүү.

Зочин
Зочин
1 сар 7, 2025 15:05

Ард иргэд бухимдахаас хэтрэхгүй юмдоо.

УВ иргэд
УВ иргэд
1 сар 7, 2025 15:12

Энэ 2 тожгор луйварчид шангаа хүртэх ёстой. Шүүгч нарыг �######�уул

Монгол хүн
Монгол хүн
1 сар 7, 2025 15:16

Авилг�##�жсан шүүх прокурор байсаар байгаа цагт шударга ёсонд Түй май гэж хэлсээр байх болно. Төрөөс төрсөн тэрбумтнууд тэдний үр хойчис та нарын дээр бааж шээсээр байх болно. 30 н жил та нарыг илжиг мэт боолчилсон Элбэгдорж, Бат Үүл, Цагаан нар хамгийн тайван аз жарг�##�тай амьдарсаар дуусна.

Зочин
Зочин
1 сар 7, 2025 16:02

Шүүхийн бузарууд тэжээсэн эзэндээ нохой мэт зүтгэнэ. Тэдэнд Ард түмэн, өргөсөн танараг бол хошного арчсан цаас...

Зочин
Зочин
1 сар 7, 2025 16:12

Цагаан чинь б�##�гас болгохоосоо илүүтэй барьж босгодог этгээд юм бишүү ...энэ амьдр�##�д хэд нь барьж хэд нь нурааж хэд нь паразитладаг билээ дээ

Irgen
Irgen
1 сар 7, 2025 16:13

Ardchilsan niigemd tur ni Undsen huuliar hamgaalagdssn hunii huviin umchiig huraaj bolohgui shuudee, shuuh zuv shiidjee

зочин
зочин
1 сар 7, 2025 17:24

Тарваган хүн Цагаан Сайханб�##�аг нарыг шүүх өдөр ирэх байхаа

Зочин
Зочин
1 сар 7, 2025 17:26

Монголын шүүх авилгад идэгдсэний нэг тод жишээ энэ

Зочин
Зочин
1 сар 7, 2025 17:42

Интерполынхон, Сингапурын цагдаа нарын хүч хөдөлмөр ингэж Монголын томчуудын тоглоомд өртөж будуу боллоо. Одоо интерполын хон нөгөө туг�##�чин жа�##� чоно ирлээ гэж хуурсаар жинхэнэ чоно ирэхэд хүмүүс тоодоггүй шиг юм болох вий дээ Худлаа сүржигнэдэг гэдгээ дэлхийд хэруулж тэнэгээ гайхууллаа

Зочин
Зочин
1 сар 7, 2025 17:42

ЭНЭ МАНАЙ ТӨРИЙХӨН ЭЛБЭГДОРЖ ГЭХЭЭР Л ӨМДӨНДӨӨ ТАВЬЧИХДАГ ЮМ УУ? УУГ НЬ БОЛ ЭЛБЭГДОРЖ АМЕРИКАД ЦАГДААГИЙН МАШААНЫ ДОХИО ДУУГАРАНГУУТ МИНИЙ БАЙБАЛ ОЮУНААГИЙН ХОТОЧ НОХОД ИРЛЭЭ ГЭЭД ШЭЭСЭЭ ДУСАГНУУЛААД ЗООРИНДОО ШААДАГ БОЛЧИХСООН ГЭЭД АЙЛЫХ НЬ АМЕРИК ХҮҮХЭН НАДАД ХЭЛСИЙШТ ТЭГТЭЛ ЭСРЭГЭЭРЭЭ БАЙЖЭЭ ОЮУНЭРДЭНЭ ЧИ ЭНЭ ЖҮЖГЭЭ ЗОГСООГООЧ ЯАСАН НӨГӨӨ ЭЛБЭГДОРЖ ЗОРИГИЙГ ЗАХИАЛААД АЛУУЛСАН ГЭЭД ХУЦААД БАЙСАН ЯАЛАА.ОДОО ТЭР ЗОРИГ ГЭДЭГ ГАРЫГ ТАЙВАН НОЙРСУУЛААЧ ТА НАРЫН ЭРЛЭГТ ОЧИХООР ЗОРИГ Ч НАМ ХАРГАЛЗАХГҮЙ ЯРГАЛАНА ДАА БЫСДАНУУДАА

Иргэн
Иргэн
1 сар 7, 2025 18:43

Шүүхийг ерөнхийлөгч, УИХ цэвэрлэж чаддаггүй юм байж. Цаашид ч чадахгүй нь ээ. Ард түмэн л шүүхийг шүүрдэж өгөх зам л үлдлээ. Босно доо. Шүүхийг углуургаар нь үгүй хийхэд шаардлагатай бол цус шүүс гарах ч хэмжээнд очих биз.

зочин
зочин
1 сар 7, 2025 19:17

Элбэгдорж дуртай газраа зуга�##�даг болжээ.
Хуурамч хувьсг�##�ч!?

Тэнгэг монгол
Тэнгэг монгол
1 сар 7, 2025 19:25

П. Урнаа гэж этгүүлч та эх сурв�##�жтай юм бичээрэй, өөрийн үзэл бодлоо ингэж сэтгүүл зүй рүү хутгах хэрэггүй, гол нотолгоо байна уу

Зочин
Зочин
1 сар 9, 2025 19:37

Сэтгүүлч эх сурв�##�жаа нууцлах эрхтэй !

Тийм
Тийм
1 сар 7, 2025 19:25

Данхаа худ�##� шоудхаа боль бүх эрх мэдэл та нарт л бна өөр хэнд ч биш монголдоол чи болон чиний хамсаатнууд

Иргэн
Иргэн
1 сар 7, 2025 21:02

Мөнгөний өмнө хүчгүй л дээ.
Нэг барь гээл нэг сул�##� гээд л

Zochin
Zochin
1 сар 7, 2025 21:47

Монгол улс бүрэн дампуурлаа хаашаа цагаачилдаг юм билээ байз?

Зочин
Зочин
1 сар 7, 2025 22:54

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

Ганаа
Ганаа
1 сар 8, 2025 09:00

ЭЛБЭГДОРЖ НҮҮРСЧИД ХҮЧТЭЙ БАЙНАА ХОНГИЛЫН ШҮҮГЧДЫГ БҮГДИЙГ НЬ ХАЛАА

Зочин
Зочин
1 сар 8, 2025 09:27

Женко тэнэг пацаан Оэрдэнийг кукл болгон дураар тоглож байна даа?! Күүк юу бодож суудаг юм бол??

Zochin
Zochin
1 сар 8, 2025 10:30

Elbegdorj Tsagaan Saihansambuu Bayar Bayartsogt Salga Uul zereg novshnuud odoogiin ene yaduu zuduu gazriin bayalgaa zarj amidrahaas oor uildver aj ahui odoo buur m#l ch ugui iim uls orniig bii bolgoj dampuuruulsan gemt heregten luivarchid Yun tsagaatgah ve Ashigt m#ltm#l baigaliin bayalagaa zoogood ihenh mongiig ni uls torchid hedhen tsoon ger buluud ideed duuslaa

Зочин
Зочин
1 сар 8, 2025 14:11

авилгач шүүх,,,,,,

Зочин
Зочин
1 сар 8, 2025 18:48

Нөгөө лифтээр явдаг шүүгчид шиг шүүгчид одоо ажиллаж байгаа бол хэцүү л юм байна.

Зочин
Зочин
1 сар 8, 2025 20:00

Битгий шаа

Хурц
Хурц
1 сар 8, 2025 23:39

Шүүгч нар тэгээ л Энкантод саунд ийм юм яриад сууцгааж байх уу тэ? ФБ дээр нотолгоо баримтаар нь дэлгээд �##�даг юм байгаа биз дээ тэгвэл чинь? Ха ха

Зочин
Зочин
1 сар 9, 2025 17:46

Элбэгдоржийн гар хөл сайн ажиллаж байна шүү. 8 жил нүхээ сайн м�##�тжээ. Үйлийн үр хаяг андуурдаггүйээ гэж.

Зочин
Зочин
1 сар 10, 2025 00:49

Энэ сайт дандаа новшийн гүтгэлийг мөнгөөр бичдэг эмэгтэйнчүүд

Зочин
Зочин
1 сар 12, 2025 09:55

Битгий худлаа Ш..!

Зочин
Зочин
1 сар 14, 2025 22:38

Шаа �########�уудаа Хөсрии худ�##�дагдсан хиамчин �########� шиитхүүлчид

Холбоотой мэдээ

Back to top button