Гадаад мэдээДЭЛХИЙ
АНУ-ын Конгресс Трампын ялалтыг баталлаа
АНУ-ын Конгресс даваа гарагт /2025.01.06/ Бүгд найрамдах намын Доналд Трампын ялалтыг эцэслэн баталсан байна. Арваннэгдүгээр сард болсон сонгуульд түүнтэй өрсөлдсөн ялагдсан АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис батлах үйл ажиллагааг удирдан явуулжээ.
Дөрвөн жилд нэг удаа болдог ерөнхийлөгчийн ялалтыг батлах тэрхүү ёслол нь 2020 оныхтой харьцуулахад шулуухан, саадгүй өрнөсөн байна. Өнгөрсөн сонгуулиар Трамп ялалтыг батлах ажиллагааг хаах оролдлого явуулсан ч бүтэлгүйтсэн юм. Харрис Трампын ялалтыг баталсныхаа дараа сэтгүүлчдэд хандан “Өнөөдөр маш чухал өдөр байлаа. Манай ардчиллын хамгийн чухал тулгуурын нэг бол эрх мэдлийг энх тайвнаар хүлээлгэн өгөх жишиг гэдгийг Америкийн ард түмэнд харуулсан өдөр” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.