О.Алтангэрэл: Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг баривчлах шүүхийн шийдвэр гарч, олон улсын интерполын эрэн сурвалжлах буланд байршуулсны дараа, шүүхээс баривчлах шийдвэрийг хүчингүй болгох саналыг прокуророос гаргасан.
Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өөрийн цахим хуудаст “2012 онд ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг Ц.Нямдорж гуай мэдээгүй гэхэд гайхаж, бас итгээгүй юм. Гэтэл интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжийг цуцлахыг нэг өдрийн дотор "түүгээрээ" амжуулж, шийдвэрлэхийг харж итгэлээ. Авлигачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гардаг бол ч. Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина” хэмээн бичжээ.
П.Цагааныг интерполоор эрэн сурвалжилж байх зуур, түүнийг цагдан хорих эсэхийг харьяа Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.
Эргэн сануулахад, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлагдах үед Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж "Би Н.Энхбаярыг баривчлах тушаал өгөөгүй. Зурагтгүй болохоор дараа нь мэдсэн” хэмээн хариулж байв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдорж тэргүүтнүүдийг яар�##�тай яллаж байж улс цэвэршинэ. Бузар гуйлгачингууд.
Элбэгдорж,Цагаан нарын хамсаатан төрд нэлээн дээр байгаа нь энэ дээ.Дийлэхгүй юм байна.Хэзээ нэгэн цагт ард түмэн тооцоо хийх л болно.
Шүүх байгуулах тухай хууль олон жил яригдсан. Алтангар�##� сайд яагаад дарчихаад өөр сэдэв яриад байна. Худлаа шударга дүр эсгээд шүүхээ хамга�##�аад байгаа юм биш үү?
Боль боль хэдэн жил ийм юм яридаг юм үлгэр дуусах болоогүй юу
Зүгээр л ээлжит толгой уга�##�т.
Odoo Bolioo Za Ahdaa Neg Duslaa biz !
Duu Yund engej sanai zovson yum !
Hiisel Ezen baih Hergtei shuu !
Za Ahdaa Neg Duuslaan l biz yund ,
Yund Engej sanai zovson yum be !
Hiisen yumandaa Ezen boloo !
Oyuka Ta Hoert ih Bayrlaj baigaa da !
"Шүүгч бусдын нөлөөнд орсон" гэдэг нь өнгөц харв�##� их л гоёмсог дуулдах боловч жинхэнэ хэрэг дээрээ хэний нөлөөнд орвол шийтгэх, хэний нөлөөнд орсныг шийтгэхгүй байх гээд субъектив хоёр т�##�тай асууд�##� заав�##� гарч ирнэ!!! Өөрөөр хэлбэл, эрх баригчдын хүсэлд нийцээгүй шийдвэр гаргасан (үгэнд ороогүй) шүүгчийг ял шийтгэнэ гээд зүтгэх "сайхан" орон зай гарч ирнэ!!!