Шүүхийн мэдээ: П.Цагаан, Ц.Элбэгдоржийг баривчлах захирамжийг хүчингүй болгохыг мөрдөгч, Нийслэлийн прокурор хүсжээ

“Ачит ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ЕТГ-ын дарга асан П.Цагааныг баривчлах тогтоолыг шүүх хүчингүй болгосон шийдвэр олны анхаарлыг татаад байна. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ч баривчлах захирамж гараад байжээ. Хүчингүй болгох хүсэлтийг мөрдөгч, Нийслэлийн прокурор нар нэгдүгээр сарын 6-нд гаргаж, 7-ны өдөр нь Хялбар ажиллагааны тойргийн шүүх хэлэлцсэн байна.
Шүүхийн албан тойм мэдээг хүргэе.
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2025/ЦХШЗ/47, 2025/ЦХШЗ/48
Нийслэлийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.6 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасныг удирдлага болгон сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 12 цаг 10 минутанд хүлээн авч 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 9 цагт хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар мөрдөгч саналаа, өмгөөлөгч хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлснийг Нийслэлийн прокурор хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн хуульд заасан журмын дагуу шүүхэд саналаа ирүүлсэн байна.
Шүүх Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай санал, мөрдөгчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай танилцаад Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн санал, мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжуудийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө мөн шуурхай шийдвэрлэжээ хэрэв өмнөх шийдвэр буруу гарсан бол хэн нэгэн шүүгч төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний нэр төрд халдсан гэмт хэрэг үйлдсэн болж таарах нь ээ эдгээр маргааны дунд ямар нэгэн буруутан байх л ёстой тиймгүй бол шударга ёс яриад хэрэггүй.
baidal ni evguiteed zugtaad hil garaad yavsan humuusiig sejigleed daraa ni neg ch udaa baitsaagaagui baij ed nar buruugui eee geed umnuus ni murdugch ni shuuhed bicheed prokuror ,shuuhch 2 ni glas umnuh shiidveree tsutslaj baigaa yum uu ahaha
ЦАГДАА ПРОКУРОРУУДЫН АМ МЭХЭНД ОРОХ НЬ БААРАГГҮЙ !!!
Шүүх,мөрдөгч,прокурор 3 үгүй мөн шуурхай юм аа,3 уулаа зэрэг хөдлөөд л 1өдөрт мөрдөөд+ судлаад л+суллаад л! Монголд биэлсэн ийм шуурхай шийдвэр Гиннэсийн рэкорд эвдлээ. Гэннис олзод оо гэж
Анхнаасаа улс төрийн сэжигтэн буруутгасан баримтыг хуурамчаар үйлдсэн.1937 он байсан бол МАН ногоон малгайтан нар буудах байжээ.
Хүрэлсүх шүүхийг атгаж байгаа. Одоо наад жүжгээ зогсоо
Прокурор нь хэн юм бэ?
Хөөрхий муу шүүгч доороос ирсэн хүсэлтийг хүлээж аваад ёсоор болгож.ккк.Шүүхийн шийдвэрийг даваж заалдах нь мөрдөгчийн ажил үүрэг мөн юм уу?
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
лалрын шүүгчид