Байгаль орчин

Ирэх хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг мэдээллээ. Ирэх хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 11-14-нд ихэнх нутгаар цастай бөгөөд 14-20 хүртэл нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button