Нэг дороос | Жагсагчдын зарим нь Төв талбайд үлдэж, зарим нь Их тэнгэрт ирлээ

НЭМЭЛТ: 21.00 цаг
Жагсагчдын нэг хэсэг нь талбай дээр үлдэж, нөгөө хэсэг нь Их Тэнгэрийн аманд хүрлээ. Төрийн ордон тойрон гороолж байсан жагсагчид Их Тэнгэр лүү чиглэсэн юм.
Тэд шаардлагаа үргэлжүүлж байгаа бөгөөд УИХ-ыг тарж, Засгийн газрыг огцрохыг шаардаж байна.

НЭМЭЛТ: 19.00 цаг
-Харанхуй болсон ч, жагсаал үргэлжилсээр байна-

Харанхуй болсон ч, Төв талбай дахь жагсаал үргэлжилсээр байна. Жагсагчид өглөө “Засгийн газрыг огцрох” хэмээж байсан бол орой нь “УИХ-ыг тар” гэж шаардаж эхэллээ.
Улмаар Төрийн ордон руу орохоор дайрч цагдаа, төрийн албан хаагчид иргэдийг Чингисийн хөшөөний өмнөх шатнаас хүчээр түлхэж буулгаж байна.
НЭМЭЛТ: 16.00 цаг
-Зохион байгуулагчид нь огцрохыг шаардаж, жагсагчид нь шийдэл сонсохыг хүсэв-

Энэхүү жагсаалыг “Эрх чөлөөний эвсэл” намынхан буюу Э.Одбаяр, Б.Цацрал нар санаачлан, олон нийтийг уриалсан.
Тэд анхнаасаа Засгийн газрыг огцрохыг шаардаж, уриа лоозонгоо ч ингэж бэлдэж гарч ирцгээлээ.
Тэгвэл жагсаалд оролцогч иргэдийн зүгээс хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Шууд огцруулах биш утаа, түгжрэл арилгах, татварын дарамтаас чөлөөлөх зэрэг тодорхой шийдлүүдээ танилцуулахыг шаардаж байна” гэсэн байр суурийг илэрхийлцгээж буй юм.
Д.Сүхбаатарын талбайд болж буй жагсаалтай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос цугласан олонд хандан тайван жагсаж үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхийг сануулсан.
НЭМЭЛТ: 14.00 цаг
-Жагсагчид Төв шуудангийн уулзварыг хааж, замын хөдөлгөөнд саад учруулав-
Өнөөдөр /2025.01.11/ 12.00 цагт эхэлсэн жагсаал үргэлжилж байна. Жагсагчид автомашины замын хөдөлгөөнд саад учруулж эхэллээ. Тэд “Эрх баригчдыг гарч иртэл зам хааж зогсоно” хэмээцгээн Төв шуудангийн уулзварыг хаан зогсоцгоожээ.
Улмаар төв зам дамжин өнгөрдөг 15 чиглэлийн автобусны хөдөлгөөн хаагдаад хоёр цаг гаруй болов. Иргэдээс Нийслэлийн тээврийн газарт хандан "M1 буюу "Офицеруудын ордноос-Таван шар", "57 Улаанчулуут-МУИС", "III,IV хороолол-Шар хад", "Зүүн салаа-УБИС", "Сүхбаатарын талбай-Зунжин худалдааны төв", "Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай" зэрэг чиглэлийн автобус явахгүй байна” гэжээ.
ЭХЛЭЛ: 10.00 цаг
-Утаа, түгжрэл, татвар эсэргүүцэн жагсаж эхлэв-
“Эрх чөлөөний эвсэл” намынхны уриалсан “Засгийн газар огцор” нэртэй жагсаал төв талбайд эхэллээ.
Уг жагсаалынхаа зорилгыг тэд утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл хэмээн тайлбарлаж буй.
Жагсаалд оролцогчид "Засгийн газар огцор" хэмээх лоозон барьжээ. Жагсаалын хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлсэн аж.
У.УЯН




















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
огцроод дахиад л нэг юм гарч ирнэ тэгээд өөрчлөгдөх үү
Илжигдорж оргодлын хөлсний лалруудыг хөөж явуул
Maш зөв санал 1
ОДОО ӨӨР ОЛИГТОЙ ЗАСАГЛАХ ХҮМҮҮС ХААНА Ч БАЙХГҮЙ.
Хэнийг засаг тэргүүлж ажилла гээ вэ энэ засгаа ажлаа сайжруул гэж жагсмаар.юм
8 жил хүлээлээ?! Хэзээ сайжрах юм бэ???
Хувь хүний хөгжил доод шатанд байхад хэнч гарсан адилхан хөгжихгүй.Өлсөж байвал илүү их ном унших хэрэгтэй.
Гэрт амьдарч бгаа учраас утаатай арилахгүй биз дээ
Дулаанд жагсмаар байна. Гэхдээ хүйтэнд сэтгэл гарган даарч хөрч тэмцэж байгаа жагсагчидадаа амжилт хүсье.
Чи юун тансаг юм? хүрээд ир талбай дээр улс төрийн галд дулаацаад сайхан байна.
Хулгайч авилгачдыг хамгаалж байгаа шүүгчдийг зайлуулах хариуцлага тооцох ,олон лицензыг цэгцлэх ,хулгайн хэргүүдийг шударга шийдэх гээд олон чухал асуудлуудыг 1рт ярих хэрэгтэй Утаа ,түгжрэлээс гадна
Одоо тгээд Элбэгээгээ ерөнхий сайд болгох уу эд нар
Утаа түгжрэлийг өөрсдөө бий болгож байж одоо хэний эсрэг жагсаж бна вэ энэ тэнэгүүд тун их мөнгө авч дээ
Энэ эрх, шаардлага тавьж тэмцэж байгаа хүмүүсийг анх уриалсан хүмүүс нь АНУ-аас санхүүжилт авч жагсаалд уриалж эхэлсэн биш үү. Ялангуяа гадаадад байгаа Ц.Элбэгдорж, Сайханбилэг нарыг баривчлах шүүхийн шийдвэр гарсантай холбогдууланэнэ жагсаал хийх уриалга идэвхжиж ирлээ ш дээ.
Тогтвортой засгаа авч хаяад, ар түмнээ бодохгүй, төрийн сангаас доллар бөөн бөнөөр нь сая, саяар, тэрбум, тэрбумаар нь хулгай хийж, улсыг өрөнд оруулах Украйны Майдан-тай ижил хувилбарыгмонголд хийх гэж оролдож байгаа юм биш үү?
За огцруулаадл байдаг жүжиг монголд дуусахгүй монголыг ядуу гуйлгачин болгож байгааа бузрууд нам дагасан өлөн авилга бөгс цүнхчин даргадааа пялдага гөлөг иргэдэд том дуутай хааж боосон хурганцар дарганцруудл бүгд хулгаа авилгалаар баяжагсад солонгос шиг нам дагасан авилгач хулгаачддааа хатуу ял өгдөг болжээж монгол хөгжинө гэж үнэн юмдааа даанч монголд энэ бузруудад бараг ял өгдөггүй шахууу ждү ндсан нүүрс богд уулын үнэгүй бүх газрууд бүүр иргэдиинхэээ автобусыг хүртэл хуучнаар сольдог шуналт хүн хог бузрууд
Оюун-Эрдэнийн засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах цаг болсон. Түүнийг намын даргаас ч огцруул. Ингэж байж түүнд хаяглагдах 30 гаруй трилион төгрөгний хулгайн асуудлыг шүүхээр хэлэлцүүлэх боломжтой болно. Үүний дараа Хүрэлсүх, Баттулга, Элбэгдэрж, Нямдоржийг шүүх үндэслэл бүрэлдэнэ.
Огцор
Nymbaatar gej daranguilagch garch ireegui bol ene jagsaal bolohgui baisan jagsagchdiin zov
Хогийн худалдагдсан сайт шангаа хүртэнээ
都是在抓偷煤的小偷!
Огцорсоноороо бол 30 жилд сайжрахаар л олон засаг солигдлоо
49%-ийн eguur.mn сайтынхан Засаг хөмрүүлчих санаатай л бээн уу хаха
Хөгшид хүүхэдүүд автобусанд хэцүү байна. Та нарын жагсаж мөнгө олох яах вэ? Бид хэцүүдлээ нийтийн тээвэрт битгий гай болоод бай л даа. Элбэгдорж гуай эд нартаа хэл л дээ.
Энэ засгийн газар өмнөх засаглалуудаас хамгийн дээр нь шүү.
Ардчилалын ЗГ монголоо зараад баяжаад гадаадад жаргаад сууж байгаа шүү.
Zailtsgaa elbegdorj huzuugui novshiin gar hul bolson buzar uur busdad ni yugaa ch oilgohgui dagan bayasagch mungu goridogchid ajilgui erguu dagznuud
ОГЦОРЛОО , ОГЦРУУЛЛАА ГЭХЭД ... ЦООРТОЛ ГАРААД ЦОРОЙТОЛ АЖИЛЛАХ ХЭН БАЙГАА ЮМ . Ойрын өдрүүдэд болж буй улс төрч агсан хувь хүн хоорондын харилцаа болон өш хонзон ямар увайгүй муухай байдгийн амьд загвар энэ жагсаал ч байж болмоор .Өнөөдөр тэр хулгайч нараа шаардаж шүүх ёстой атал ... энэ нэг л сонин хачин даа , итгэхгүй байна .
урдаар шат дараатай жагсах ёстой л доо энэ хэдэн бууны нохдын зохион байгуулж байгаа бол энэ жагсаал утагаггүй юм
Алтангэрэл сайдын санаачлаад байгаа Үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдийн хөрөнгө хураах хуулийг батлуулахгүй болгох нээ,
Оюун-Эрдэнийг огцоруулаад ямар ч нэмэргүй ЗГ огцор гэж байгаа бол худлаа дараагийн нөхөд ард түмний хүнд хүчир байдлаар далимдуулж эрх мэдэлд хүрэх гэсэн тэмцэл харин УИХ -г тараах нь зөв болно. Өнгөрсөн хугацаанд АН, МАН хоёр засаг барьсан нэг зоосны хоёр тал бүгд худалч, авилагчидаар дүүрсэн
УИХ-н 126-г тарахыг шаардаж байгаа нь зөв. Тог цахилгаан нэмэх, татварыг нэмэх мөн утаа, авилга, хууль шүүх, эрүүл мэндийн болон төрийн албаны шударга бус байдлын эсрэг олигтой шийдвэр гаргаж чадахгүй байгаа, төгрөгний үнэгүйдэл, улс орны ядуурал зэрэг бүгд УИХ тэндээс гарч байгаа шийдвэрүүдтэй шууд холбоотой. УИХ-д өнгөрсөн хугацаанд АН, МАН хоёр л байсан.
Ерөнхий сайдаа дэмжнээ. Золбин архичид засаг огцруулж харагдаач. Архины мөнгөөр жагсахаасаа ичээч. Ажил олж хийцгээ. Эрх ашиг нь хөндөгдсөн хулгайчуудын төлөө жагсаж байдаг нүдний булайнууд юм даа.
Энэ засгийн газар юм хийж байгааг хүн бүр мэдэж ойлгоно
ХАРИН Ч ЭНЭ ХҮЙТЭНД ЖАГСАЖ БАЙГАА ХҮМҮҮСТЭЭ ШАР ТОСТОЙ ШИМИЙН АРХИ ХАЛААЖ ӨГЦГӨӨЕ.ЯМАРТАЙ Ч ҮМХИЙРСЭН АЛ ЭЛБЭГДОРЖТОНГУУД ХҮЧТЭЙ БАЙНА ЛАЛАРУУДАА МОНГОЛЫН УЛС ТӨР ТЭМБҮҮТЭЙ АЛ БОЛЖЭЭ БЫСДА
Огцороод.дахиад.долоо.дордох.
Цэрэг армиа дайчлаад шууд танкаар няц дайрч устгаачээ энэ террорист дайснуудыг. Ямар үхээнц мануухайгаас дор төр засаг вэ.
Ардын нам Ардчилсан нам Хун нам Зориг нам Уйлдвэрчний эвлэл…та нар бугд буруутай…1 ЕврАзийн хямд хоол хунс бараа эрчим хуч шатахуун банкны салбар бутээгдхуунийг ороолж Жинхэнэ зах зээлийн орсолдоонийг нэвтруулж Ард тумнээ Цатга…2 тор засгийн реформ хийж Еронхийлогчийн засаглал Тогтоо…3 Аж уйлдвэрлэлийг ходоо орон нутагт хогжуул…4 Эрчим хуч Эрдэнэт Тулш шатахууний болон Газар тариалан Ходоо аж ахуйн салбарын 60% тор засаг шууд эзэмшилдээ ав…5 Эруул мэнд Боловсролын салбарыг Улс 60% мэдэлдээ авч ард олныг унэгуй эруул эмчэлгэгээр ханга…6 Шанхай болон BRICKсийн бурэн гишуун болж…Орос Хятадтай стратегийн бурэн холбоотон бол!!!!!!
Shuud shataa
Чадтал нь огцуулаад байх нь зөв. Санал асуулага авдаг хуулийн тогтолцоо хэрэгтэй байх
Огцроод дараа нь Чингис Хаан шиг удирдагч гарч ирээсэй! Авлигчид, хулгайчууд, нүүрсчдийг толгой дараалан толгойг нь тасдаж цаазлаасай!
Uursduu sain duraarai jagsaj boldgi yum u zaaval ardn hun baij jagsdag yum u
Харвард залуу огцрох байхаа даа. Огцроход ч болохгүй юу байхав. Хангалттай идэж уусан байлгүй.
Ум сайн болог. 7 сарын 1 н шиг юм битгий болоосой. Иргэдээ торгодог,зөрчлийн хуулийн дагуу Эрүүгийн шүүхээр тасалж хорьдог болсон нь улаан намын арга барил хэрэглэж буй нь огцруулах шалтгаан л даа,гэхдээ.
126 gishuuniig tejeej chadahgui. tsuul
Солонгосчууд шиг тууштай жагсдаг болч үр дүнд хүрнэ монголчууд тэгэхгүйшдээ
Оюун-Эрдэнэд луйварчид өшөөтэй байлгүй яахав. Элбэгдоржтонгууд үнэхээр мөнгө ихтэй юмаа. Тэр гишүүн Цогтгэрэл санхүүжүүлэгчийн нэг гэсэн.
Хуланг сулла түүнийг ерөнхий сайд болгох ёстой
Гүй шүү,дансыг огцруулах гэж жагсааж бна
cоёлтой жагсаачээ. түргэний болон галын машин чөлөөтэй явуулаарай
Өөрсөдөө гарч тэмцэхгүй байж Битгий олон юм Хуцацгаа,
hentiin mangaruud odoo boloosh te