Гадаад мэдээДЭЛХИЙ

Юн Сок Ёл импичлэгдсэн ч сард 14,788 ам.долларын цалин авсаар байх болно

БНСУ-ын импичлэгдсэн Ерөнхийлөгч Юн Сук Ёл энэ жил 262.5 сая вон (178,071 ам.доллар)-ын цалин авна. Энэ нь өнгөрсөн оноос 3 хувиар өссөн дүн гэдгийг тус улсын засгийн газраас ням гарагт /2025.01.12/ мэдээлсэн байна. 

Хүний нөөцийн удирдлагын яамны мэдээлснээр, Солонгосын төрийн албан хаагчдын цалин энэ онд 3 хувиар нэмэгдэх юм. Энэ өсөлт ерөнхийлөгчийн цалинд ч мөн хамаарна. Юн Сок Ёлын бүрэн эрхийг түр хязгаарласан ч ерөнхийлөгчийн албан тушаалд байх хугацаандаа цалингаа авсан хэвээр байх аж. 

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундаас эрхээ хязгаарлуулсан Юн Сок Ёл нь 254.9 сая воны (596.5 сая төгрөг) цалинтай байсан юм. Тэгвэл энэ жил түүний цалин 7.5 сая воноор (17.5 сая төгрөг) нэмэгдэж, нийт 262.5 сая вон (614.2 сая төгрөг) болсон байна. Ингэснээр тэрбээр татвар суутгахаас өмнө сар бүр 21.8 сая воноор (51 сая төгрөг) цалинжина. Түүнтэй адил парламент импичлэхээр шийдсэн Ерөнхий сайд Хан Дог Су нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч энэ жил 235.5 сая (551 сая төгрөг) воны цалин авна. 

Өмнөд Солонгосын парламент Юн Сок Ёлыг импчилэхийг дэмжсэн шийдвэрийг нь Үндсэн хуулийн шүүх ирэх зургаан сарын хугацаанд авч хэлэлцэнэ. Үндсэн хуулийн шүүх хэлэлцэж байх хооронд Юн Сок Ёд 130 орчим сая воны (304 сая төгрөг) цалин авах юм. Гэсэн хэдий ч тэрбээр энэ хугацаанд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй. 

Үндсэн хуулийн шүүхийн тухай хуулийн 38-р зүйлд зааснаар шүүх аливаа хэргийг хүлээн авснаас хойш 180 хоногийн дотор шийдвэр гаргах ёстой гэж заасан байдаг. Гэхдээ энэ нь хууль ёсоор заавал биелүүлэх шаардлагатай хугацаа биш юм. 

Зарим хүмүүс огцорсон ерөнхийлөгч, ерөнхий сайдад цалин олгох нь “ажил хийгээгүй бол цалин олгохгүй” гэсэн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Гэхдээ энэ асуудлын хуулиараа хэрхэх ёстой нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Учир нь огцорсон төрийн албан хаагчдад цалин олгохтой холбоотой хууль байдаггүй. 

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 13, 2025 11:51

Бүхэл бүтэн маш хүчирхэг эдийн засагтай улсын ерөнхийлөгч байсан хүн тэр зэргийн ц�##�ин авах юу ч биш биз дээ. Хүнийг хэтэрхий дэвслэх гэсэн оролдлого маш аймшигтай.

Холбоотой мэдээ

Back to top button