Газын зурваст гал зогсооход маш ойрхон байна гэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ хэрвээ Хамас бүлэг гал зогсоох тохиролцоог хүлээн зөвшөөрвөл тохиролцноод хүрч, хэрэгжүүлж эхлэхэд бэлэн гэжээ. Тэрбээр тохиролцноод хүрэхэд маш ойрхон байна хэмээсэн юм.
Израилын хэвлэлүүд мэдээлэхдээ тэрхүү тохиролцоонд хүрсэн тохиолдолд эхний шатандаа барьцаанд буй 33 Израил иргэн, мянга гаруй Палестин хоригдлуудыг солилцоно гэжээ. 60 хоног үргэлжлэх эхний шатанд Израилын арми цэргүүдээ хэсэгчлэн татах юм. Эхний шатаас 16 өдрийн дараа хэлэлцээний хоёр дахь шат эхэлж, амьд үлдсэн бусад Израил барьцааны хүмүүсийг суллаж, амь үрэгдсэн барьцааны хүмүүсийн цогцсыг хүлээлгэн өгнө. Израилын арми хоёрдугаар шатанд цэргээ бүхэлд нь татсан байх аж.
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп хэлэхдээ хэлэлцэгчид тохиролцоог эцэслэхэд маш ойрхон байна гэжээ. Тэр “Миний ойлгож буйгаар тэд гар барилцаж, тохиролцоог эцэслэж байгаа. Магад энэ долоо хоногийн сүүл гэхэд эцэслэх байх” хэмээсэн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.