Гадаад мэдээДЭЛХИЙ

Squid Game 2 “Netflix”-ийн чартыг гурав дахь долоо хоногтоо тэргүүллээ

Алдарт Squid Game цувралын хоёр дахь улирал “Netflix”-ийн дэлхийн чартыг гурав дахь долоо хоногтоо тэргүүлж байна. “Netflix” өнөөдөр /2025.01.15/ мэдэгдэл хийхдээ Squid Game 2 нь англи хэлний бус киноны төрөлд үзэлтээрээ гурав дахь долоо хоногтоо нэгдүгээр байранд жагссан гэжээ.

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт тэрхүү цуврал 26.3 сая үзэлт авсан байна. Ингэснээр Squid Game 2 “Netflix” дээрх гурав дахь хамгийн их үзэлттэй англи хэлний бус кино болжээ. Үүнээс гадна Squid Game 2 нь “Netflix”-ийн хамгийн их үзэлт авсан хоёрдугаар улирал болсон байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button