Нийгэм мэдээ
БХЯ АЖ П.Цэрэндагваар цэргүүдэд лекц уншуулна

Жамуха андын дүрээр монгол түмнээ хоногшсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва Батлан хамгаалах яамтай хамтран ажиллана.
Тодруулбал, тус яам 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх бодлого, зорилтынхоо хүрээнд эрхэм жүжигчинтэй хамтран ажиллах болжээ.
Тэрбээр байлдагч нарт эх оронч үзэл, хандлага, элгэн садан, эцэг эхээ хайрлан хүндэтгэх, хүн байхын утга учир, мөн чанар эх орон, тусгаар тогтнол, үндэсний дархлаа гээд өргөн сэдвээр лекц унших юм байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сарлаг Бяги наад өвгөндөө мөнгө төгрөгийг нь сайн өгөөрэй чамайг бодвол хийсэн юмтай бүтээсэн уран бүтээлтэй хөөн.Та хоёрыг жингийн тавган дээр тавихад чи бол хий үзэгдэл жижигдэнэ 3 том таван хошуу чинь хурандаа хөөш цэргийн цол цээжилсэн үү?чапа цагаан өмсөж үзсэн үү чапа цагаан өмсөөд чацга харваж үзээрэй саги мину
Маш зөв санаачлага. Амжилт хүсье
79 гаруй буга нухдаг нөхөр билүү ?