Лос Анжелесийн түймрүүдийн улмаас нас барагсдын тоо 25 хүрчээ

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотыг тойрон гарч буй түймрүүдийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 25-д хүрсэн байна. Одоогийн байдлаар Лос Анжелесийг тойрон гурван түймэр дүрэлзэж буй. Тодруулбал 23 мянга гаруй акр газрыг шатаасан Лос Анжелесийн Палисад хороолол дахь түймрийг зөвхөн 17 хувь хяналтдаа авчээ. 14,117 акр газар шатаасан Итоны галыг 35 хувь хяналтдаа авсан байна. 799 акр газар шатаасан Хурстийн галыг албаныхан 97 хувь хяналтдаа авчээ.
Тэдгээр түймрүүд дэгдээд долоо хоног өнгөрөхөд Калифорни мужийн өмнөд бүсийн оршин суугчид гал түймрийн шинэ эрсдэлтэй тулгараад байна. Тус бүсэд хүчтэй салхи салхилан, цахилгааны тасалдалт үүсээд байгаа аж. "Accuweather" сайтын тооцоолсноор бол түймрүүдийн улмаас 250 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.