Улс төрийн мэдээ

Танилц: Нарансэвстэйн боомт нээхийг эргэж харах ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.

Хуралдаанаар, 33 мянган иргэний гарын үсэг цуглаж, ажлын хэсэг байгуулах босгыг давсан: “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх” гэсэн заалтыг ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хасуулах саналыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулахдаа “Хуульд заасны дагуу 33 мянган иргэн гарын үсгээ өгсөн. Иймд ажлын хэсэг байгуулах шаардлагатай болж байна. Ажлын хэсгийг миний бие өөрөө ахалья гэсэн саналтай байна. Б.Батбаатар гишүүн ажлын хэсэгт багтах санал гаргасан. Эхлээд тоог баталъя” гэлээ.

Ийнхүү ажлын хэсгийг таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтлоо.

Улмаар санал гаргаснаар нь,

  • Б.Батбаатар
  • Э.Болормаа
  • Ж.Бат-Эрдэнэ
  • Б.Баярбаатар нарын дөрвөн гишүүнийг ажлын хэсэгт багтаав.

Нэг гишүүн дутсанд УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсэгт орох санал гаргалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Батбаатар, “Энэ бол иргэдийн санаачилгаар, 33047 гарын үсэг зурснаар байгуулагдахаар болж буй ажлын хэсэг. Миний бие энэ иргэдийн саналыг дэмжих, судалж үзэх бодолтой байгаа. Харин Байнгын хорооны дарга ажлын хэсэг ахалж болохгүй гэж үзэж байна.  Та өөрөө Засгийн газрыг төлөөлж байгаа. Иргэдийн санал хэрэгжихгүй байх вий гэж бодож байна” гэж санал хэллээ.

Б.Батбаатар гишүүний саналыг дэмжсэнгүй, Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийг ахлахаар болов.

Үүний дараа Ж.Бат-Эрдэнэ “УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өөрөө “Бүрэлдэхүүнд орох хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэж бичиг явуулсан байна. Хэдийгээр тэр ТББХ-ны гишүүн биш ч хуульд харшлахгүй тул багтаая” гэлээ.

Улмаар О.Номинчимэг гишүүний оронд Ж.Золжаргалыг оруулахаар боллоо.

Дараа нь УИХ-ын гишүүн Э.Болормаа “Өмнө нь бид яг ингэж ажлын хэсэг байгуулж байгаагүй. Ямар ч байсан иргэдийн санал санаачилгыг түргэн авч хэлэлцэж байгаад баярлалаа. 12.15-ны өдөр нээгдээд, нэгдүгээр сарын 5-нд босгоо давж, 33 мянган гарын үсгээ цуглуулсан. Харин энэ ажлын хэсэгт иргэдийн төлөөллийг оруулах боломж байдаг уу гэдгийг тодруулъя” гэлээ.

Үүнд Ж.Бат-Эрдэнэ “Дэд ажлын хэсэг байгуулж болдог. Мэргэжлийн байгууллагын төлөөллийг оруулдаг. Мөн энэхүү тогтоолын төсөлд, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх хүнийг тухай бүр татан оруулахыг зөвшөөрсүгэй гэсэн заалттай байгаа. Тэгэхээр иргэдийн, мэргэжлийн бүлгийн төлөөлөл орох боломжтой” гэлээ.

Улмаар санал хураалт явуулж, 15 гишүүн оролцсоны найм нь дэмжсэнээр ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Золжаргал гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, шийдвэрлэв.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 15, 2025 15:46

МАЗААЛАЙГАА Л АВЧ ҮЛДЭЭРЭЙ

Зочин
Зочин
1 сар 15, 2025 15:48

Ураа.ураа.

Зочин
Зочин
1 сар 15, 2025 16:30

harl bgaa shuu ta nariig

Зочин
Зочин
1 сар 15, 2025 17:27

goaltain zasag darga bsan nohor boor china zovlohtei bsan ni il bolchloosh te daanch chichreed bsan gansu geed l

Х. Түмэндэлгэр
Х. Түмэндэлгэр
1 сар 15, 2025 17:27

Болормаа гишүүн та шинэ үеийн төлөөлөл, бу�####�асаа өндөр боловсролтой, аав чинь насаараа байг�##�ь орчны төлөө нэр хүндтэйгээр ажиллаж амьдарч яваа, мэргэжил ажилдаа хичээл зүтгэлтэй, жинхэнэ төрийн хар хүн. Таны энэ ажлын хэсэгт иргэдээ оролцуулах сан�##� тавьж байгаа чинь маш зөв шүү. Монгол орон, монголын говь бол дэлхий дээрхи, хүний гарт хамгийн бага өртөгдсөн, хамгийн сүүлчийн, хамгийн том, дэлхий бүс нутгийн хэмжээнд ховордсон 33 зүйл амьтны уугуул нутаг шүү. Танд итгэж байнашүү

Нараа
Нараа
1 сар 15, 2025 18:14

Ашиг сонирхолтой хүмүүс орччихсон байна

Монгол инж
Монгол инж
1 сар 15, 2025 23:40

Ер нь ганц маза�##�айн асууд�##� биш т�##�ын �##�т билүү уурхаг л ухаж авах зөөх гээд байгаа юм бишүү. Нээж болохгүй. Газар нутгаа нэгээхэн хэсгийг нь онгон сайхнаар нь авч үлдье

Зочин
Зочин
1 сар 16, 2025 09:24

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button