Гадаад мэдээ

Орост бөмбөгдөлтөөс хоргодох байр нэг сая рублийн үнэ хүрч байна

ОХУ-д 2024 онд бөмбөгдөлтөөс хоргодох байр бүхий хонгил 1,1 сая рубль буюу 33 орчим сая төгрөгийн үнэд хүрчээ. Ингэхдээ хуучны орон сууцны дор байрлах хонгилуудыг засварлаж, ийн бөмбөгдөлтөөс хоргодох байр болгон зарах болсон байна. Хамгийн багадаа л ийн 1 сая рубль орчмын ханштай байгаа бөгөөд энэ үнээсээ доош буухгүй, зах зээлийн ханш нь өссөөр байгаа аж.

Зөвлөлтийн үеийн энэхүү хонгилууд нь ердөө гурван жилийн өмнө тэнүүлчдийн оромж төдий, хэн ч тоодоггүй хоосон байсан бол өнөөдөр өндөр үнэд хүрэх үл хөдлөх хөрөнгийн дайтай болж эхэлсэн байна. 2017 он гэхэд Москвад ийм хонгил 16 мянга 448 байсан бөгөөд эдгээр нь улсын өмчид хамаардаг ч огт засваргүй, эвдэрч гэмтсэн, засвар үйлчилгээний зардлыг нь төрөөс санхүүжүүлдэггүй байжээ. Эдгээр хонгилуудын 95 хувь нь нэг ёсондоо хаягдсан бөгөөд иргэд сайн дураар засварлаж, ийн үнэд хүргэж буй. Учир нь 2022 оноос эдгээр хоргодох байруудыг Оросын Засгийн газар хувьд шилжүүлж эхэлсэн. Харин эргээд эдгээр хоргодог байруудыг үнэгүй ашиглах тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд хувьчилсан иргэд өөрсдийн зардлаар засах ёстой гэжээ.

Эх сурвалж: НоваяГазета

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 18, 2025 21:26

Хогийн люмпэн Оросууд. Арчаагүй новшнууд!

Зочин
Зочин
1 сар 19, 2025 03:10

Зүгээр улсаа хөгжүүлж амьдрахгүй хүний нутаг руу өлөв долов хийж х�##�даад өөрсдөө ийм байд�##�д хүрч байгаа ш дээ. Украин бол эх орноосоо Оросын фашист түрэмгийлэгчдийг хөөн гаргах эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлаа хамга�##�ж ариун дайн хийж байна. Украин бол аж үйлдвэр хөдөө аж ахуй өндөр хөгжсөн хүчирхэг улс тийм амархан ялагдахгүй Орос Украиныг дэндүү басч өөрсдөө ийм байд�##�д хүрлээ ш дээ. Оросоос хүчтэй ЗХУ гэхэд Афганистантай 10 жил байлдаад эдийн засаг нь сүйрч задарч �##�га болсон Орос тийм замаар явж удахгүй задарч �##�га болно. Киевийг 3 хоногт эзлэнэ гэж яаж бүлтэрвээ. Путин бол сэтгэцийн өвчтэй зөнөг өвгөн

Холбоотой мэдээ

Back to top button