Гадаад мэдээДЭЛХИЙ

Германы эдийн засаг хоёр жил дараалж ширгэв

Европ дахь хамгийн том эдийн засагтай улс болох Германы ДНБ 2024 онд хоёр дахь жилдээ агшсан гэж албан ёсны мэдээлэл лхагва гарагт /2025.01.15/ харууллаа. Энэ тоо үзүүлэлт Герман улс эдийн засгийн өсөлтийг сэргээх гэж оролдож буй үед нь тулгарч буй бэрхшээлийг тодотгов.

Тодруулбал Германы Холбооны статистикийн газраас мэдээлэхдээ ДНБ өнгөрсөн жил 0.2 хувиар буурсан гэжээ. Тус улсын ДНБ 2023 онд 0.3 хувиар буурсан юм. Тус улсын эдийн засаг хоёр жил дараалж ширгэсэн тохиолдол хамгийн сүүлд 2000-аад оны эхэн үед гарч байсан гэдгийг “ING” банкны дэлхийн макро эдийн засгийн хэлтсийн дарга Карстен Брзески дурджээ.

Эдийн засаг хоёр дахь жилдээ дараалж ширгэсэн гэх мэдээ Германд парламентын ээлжит бус сонгууль явуулахад дөхөж ирсэн байхад гарав. Брзески “Германы шинэ засгийн газар эдийн засгийн шинэчлэл, хөрөнгө оруулалтад урт хугацааны төлөвлөгөө гаргана гэсэн найдлага байна” гэсэн юм.

Германы эдийн засагт тулгараад буй асуудлуудыг тус улсын хамгийн том үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн хямрал тод харуулж байна. Арванхоёрдугаар сард тус компани дотоодын үйлдвэрлэлдээ томоохон өөрчлөлт хийхээ зарлаж, 35,000 гаруй ажлын байрыг цомхотгон, зарим үйлдвэрлэлээ Мексик рүү шилжүүлэхээр болсон. “Volkswagen” компани хөдөлмөрийн өндөр зардал,  бүтээмжийн өсөлт сул байгаа явдал болон Хятадаас үзүүлж буй өрсөлдөөний асуудалтай тулгараад байгаа юм. Германы бусад компаниудад ч ийм асуудал тулгараад буй.

Брзескийн хэлснээр Германы аж үйлдвэрлэл цар тахлын өмнөх үеийн хэмжээнээс 10 хувиар бага хэвээр байна. АНУ-ын шинэ засаг захиргаанаас өндөр татвар тавих магадлалтай байгаа нь Германы экспортод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Энэ татвараас зайлсхийхийн тулд Герман компаниуд үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлж эхэлбэл Германд орж ирж буй хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлж болзошгүй гэдгийг тэр дурдсан юм.

Германы төв банк өнгөрсөн сард мэдэгдэл хийхдээ эдийн засгийн зогсонги байдал энэ онд үргэлжлэх бөгөөд 2025 он гарахаас эхлэн аажмаар сэргэж эхэлнэ гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
1 сар 17, 2025 10:55

ЕХ сүйрэхийн дохио,

Зочи.з
Зочи.з
1 сар 18, 2025 15:25

Европ ч хаа сайгүй ганц Герман гэлтгүй б�##�арцгааж бна даа, Укр гэж дадлага шаахгүй Оросоос өнөө хямдхаан ЭХ-ний түүхий эдээ аваад явсан бол арай ч ингэж мяарахгүй л байсан даа. Одоо ч юун Украйнтай манатай болж байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button