Гадаад мэдээДЭЛХИЙ

Юн Сок Ёл мэдүүлэг өгөхөөс татгалзсаар байна

Импичлэгдсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл мэдүүлэг өгөхөөс дахин татгалзав. Өмнө нь тэр пүрэв гарагт /2025.01.16/ эрүүл мэндийн шалтагтай хэмээн мэдүүлэг өгөх газар очоогүй юм.

БНСУ-ын Өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газар (CIO) түүнийг  өнөөдрийн 10:00 цагт мэдүүлэг өгөхийг тушаасан ч хүндэтгэсэнгүй. Юн Сок Ёлын өмгөөлөгч Сок Дон Хён “Ерөнхийлөгч өнөөдөр CIO-д очихгүй. Тэр эхний өдөр CIO-д байцаалт өгөхдөө үндсэн байр сууриа сайтар илэрхийлсэн. Одоо асуулт-хариултын хэлбэрийн байцаалтад оролцох шаардлагагүй” хэмээжээ.

Юн Сок Ёл лхагва гарагт /2025.01.15/ баривчлагдахдаа арав гаруй цагийн турш байцаагдсан. Тэр цагаас хойш түүнийг түр хугацаагаар саатуулаад байгаа юм. “CIO” түр хугацаагаар саатуулах 48 цаг дуусахаас өмнө буюу өнөөдөр Юн Сок Ёлыг албан ёсоор баривчлах тушаал гаргах төлөвтэй байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 20, 2025 01:44

Өмнөдүүд бол тэмцэж чаддаг, босч чаддаг, эсэргүүцэж чаддаг, жагсч чаддаг, хариуцлага тооцож чаддаг, ардчил�##�аа хамга�##�ж чаддаг жинхэнэ азарган улс. Хажууд нь хойдууд нь гэж нэг унхиагүй амьтад.

Холбоотой мэдээ

Back to top button