Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайландын ерөнхий сайдыг хиймэл оюун ухаанаар луйвардах гэж оролджээ

Сүүлийн үед дэлхий даяар утасны дуудлагаар луйвар хийх гэмт хэрэг газар авах болсон. Тэгвэл улс орнуудын удирдагч нар хүртэл луйврын дуудлага хүртэл авдаг болжээ. Тодруулбал Тайландын Ерөнхий сайд Паетонгарн Шинаватра хиймэл оюун ухаанаар хоолой уншуулсан дуудлага хүлээн авсан байна. Луйварчид нэгэн алдартай засгийн газрын тэргүүний хоолойг дуурайлган түүнээс мөнгө нэхэмжилжээ.

Шинаватра тус хиймэл оюун ухаан ямар удирдагчийн хоолойг дуурайлгасан гэдгийг хэлээгүй ч хоолой нь маш адилхан байсныг онцолсон байна. Тэр “Дуу хоолой нь маш тод байсан. Би шууд л хэн гэдгийг нь таньсан. Тэд эхлээд “Сайн байна уу? Би хамтран ажиллахыг хүсэж байна” гэх мэтээр войс явуулсан” гэж хэлсэн юм.

Түүний хэлснээр тэр хэд хэдэн дуудлагыг нь аваагүй ч дуут мессеж ирсэн байна. Шинаватра “Тэд дахин нэг дуут мессеж илгээж хандив өргөхийг хүссэн. Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо дахь хандив өгөөгүй цорын ганц улс гэж хэлсэн. Би хэсэг зуур гайхшираад нэг зүйл ямар ч байсан буруу байгааг ойлгосон” гэжээ. Дуут мессежийг явуулсан хүн нэгэн удирдагчийн дуу хоолойг хиймэл оюун ухаанаар дуурайлгаж байсан гэж тэр хэлсэн юм.

Луйврын дуудлага хийдэг төв Зүүн өмнөд Азид түгээмэл байдаг. Сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүд технологийн дэвшил болон Мьянмар дахь иргэний дайныг ашиглан дэлхий даяар хүмүүсийг залилан мэхлэх нь нэмэгдэж байгааг мөрдөн байцаагчид онцолжээ.

Нэгдүгээр сард БНХАУ-ын жүжигчин киноны сонгон шалгаруулалтад оролцоно гэж бодоод Бангкок руу ниссэн юм. Гэвч түүнийг нисэх онгоцны буудлаас хүмүүс авч, Мьянмар дахь цахим залилангийн алдартай төв болох Мяавадди руу хил давуулан тээвэрлэсэн байна. Үүнтэй ижлээр олон мянган энгийн иргэнийг ажилд оруулна гэж амлан Тайландад авчирч, Мьянмар руу тээвэрлэн цахим залилан хүчээр үйлдүүлж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 18, 2025 09:41

Чинаватранууд ч явд�##�тай л диктаторууд ш дээ !

Холбоотой мэдээ

Back to top button