Top StoriesНИЙГЭМ

Цахим сүлжээнд бурханлаг дүртэй ч харгис хэрэгт сэжиглэгдэн хоригдоод буй Жавхлант

Найз залуугийнхаа гарт 13 цагийн турш онц хэрцгийгээр хүчирхийлүүлсэн тухайгаа Э гэх бүсгүй цахим сүлжээнд сэрэмжлүүлэх үүднээс нийтэлсэн.

Эл үйл явдал 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон бөгөөд хохирогчийн ах маргааш өдөр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Ж гэх эрэгтэйд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байдаг.

Бид гэмт хэргийн сэдэл өгөхгүйн үүднээс хохирогчийн цахим сүлжээнд нийтэлсэн бичвэрийг бүтнээр оруулаагүй болно

-Хохирогч Э: Миний нүдийг боож онц хэрцгийгээр зодож, мэс ч ашигласан. Хайр гэж андуурч явсны хариуг амиараа төлөх дөхөв-

"2023 онд Жавхлант гэх залуутай танилцаж хайр сэтгэлийн холбоотой болсон. Магадгүй зөвхөн би л тэгж бодсон байх. 2024 оны 10-р сарын 27-ны өглөөний 10 цагаас эхлэн 28-ны шөнийн 01.00 цаг өнгөртөл 12-13 цаг онц хэрцгийгээр яргалуулж, хүчиндүүлсэн.

Уг хүн намайг маш их харддаг байсан. Үерхээд долоо хоноогүй байхад гар хүрч нулимж байсан. Тэр үеэс салъя гээд дийлээгүй, орцонд нуугдаж харж суудаг, хонодог. Өдөр шөнөгүй залгана хардана хакердана, ажилд явуулахгүй. Сална гэхэд гараа зүсэж би үхнэ, чамгүй бол яаж амьдрах юм гэдэг. Надаас чи сална гэж байхгүй салвал ална хэмээдэг байв.

Одоо энд дурдагдах үйл явдал 2024/10/27- нд болсон, Миний нүдийг боож онц хэрцгийгээр зодож, мэс ч ашигласан. Энэ үйлдлээ хийж байхдаа миний зургийг найзууд руугаа явуулсан. Үүний дараагаар хоёр найз нь шөнө ирээд явахаасаа өмнө нэг нь орж ирж харчхаад "аан" гээд гарсан. Тэд цагдаа дуудаагүй.

…Магадгүй хайртай хүн чинь чам руу орилдог, өвтгөдөг бол хайр биш ээ тэр зүйлийг хайр гэж андуурч явсны хариуг амиараа төлөх дөхлөө" хэмээн зориг гарган цахим сүлжээнд хүчирхийллийн эсрэг дуугарсан.

Харин өөрийгөө хамгаалсан, бусдад сэрэмжлүүлэг хүргэх сэн гэх эл үйлдлийнхээ хариуд мөрдөгчөөс "Сэжигтнийг гэм буруутайд тооцоогүй байхад цахим сүлжээнд нийтлэл оруулж болохгүй. Чи хүний нэр төрд халдсан болно. Хэрэг хянан шийдвэрлэх хүртэл нийтлэлээ устгаарай" гэх дуудлага авсан байна. Мөн шүүх шинжилгээний дүгнэлтээр "хөнгөн бэртэлтэй" гэсэн дүгнэлтийг гаргажээ.

-Монголын хуулиар хэрэгт сэжиглэгдэж буй Жавхлантад ямар ял оноож чадах вэ-

Хохирогчийн цахим сүлжээнд бичсэн нийтлэлд дурдагдсанчлан жил гаруй хугацаанд үерхэхдээ удаа дараалан хэрцгий үйлдэл гаргаж, "цагдаад мэдэгдэнэ" гэхэд нь "өөрийгөө егүүтгэнэ" хэмээн сүрдүүлдэг байсан Жавхлант гэх залуу. Сошиал хаягтаа бурхан шашин, гэгээрэл, эрүүл хэв маяг бүхий амьдралтай мэт харагдах зургуудаар халхавч хийж байсан түүний бодит дүрийг Э гэх бүсгүй ийн дэлгэв.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Сэжигтэн Ж нь Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуульд бүрэн дунд боловсролоо дүүргэсэн. Арван жилээсээ нөхөрлөсөн найзуудтайгаа нэг бүлэглэл үүсгэж "үе тэнгийн дээрэлхэлт" хийдэг байсан" хэмээв.

Одоогоор түүнийг онц хэрцгийгээр хүнийг алахыг завдсан хэрэгт сэжиглэн хойшлуулшгүй арга хэмжээ авч хориод буй.

Цагдаагийн байгууллагаас тус хэрэгтэй холбоотой мэдээллийг тодруулахад "2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Манай дүүг найз залуу нь зодсон байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагааг явуулж, холбогдогч Ж гэгчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлан иргэн Э-н биед халдсан, амь насанд заналхийлсэн зэрэг үйлдлүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, иргэн Ж-д 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын газрын зөвшөөрөлгүйгээр өгөх боломжгүй байна" гэх хариултыг бидэнд өгсөн билээ.

Э гэх бүсгүй цахим сүлжээнд болсон явдлыг бичсэн даруйд тэр цахим орчин дахь мэдээллээ устгаж, нүүр хуудсаа хаав. Харин хохирогч бүсгүйд хандан "ээжид минь л битгий хэлээрэй" хэмээсэн байна.

Энгийнээр харахад Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болоод хүчиндсэн гэх хоёр хэргийг үйлдсэн. Тэгвэл сэжигтний үйлдсэн байж болзошгүй хэрэгт хамаарах хуулийн заалтыг дурдаж байна

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;
  • 2.2.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн;
  • 2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;
  • 2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;
  • 2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж;
  • 2.2.бүлэглэж;
  • 2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;
  • 2.4.хохирогчийг жирэмсэн болгож;
  • 2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж;
  • 2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;
  • 2.8.харгис хэрцгий аргаар;
  • 2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 18, 2025 11:04

Ийм зэрлэг араатнууд Монголоор дүүрэн байгаа шүү охид минь хайрыг ялгаж сур хүнээ суд�##� бас дахин суд�##� хий хардах бол хайр огт биш хүнийг зовоох дарамт

зочин
зочин
1 сар 19, 2025 18:29
Reply to  Зочин

НӨГӨӨ ШОДОЙ БИЛҮҮ ЛОДОЙ БИЛҮҮ ТЭРНИЙГ БАС ХОРЬЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ТИЙМ АРААТАН ЮУН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАЙХ ВЭ?

Зочин
Зочин
1 сар 19, 2025 22:20
Reply to  зочин

тэнэг пзда вэ юу үзэж байгаагаа ч мэдэхгүй м�##�нууд их юмаа нэг муу хужаа бичлэг үзчихээд эргүүтээд бдаг шасссс

Зочин
Зочин
1 сар 18, 2025 12:29

Гаж донтой новш

Зочин
Зочин
1 сар 18, 2025 12:53

Ёооё цаазлаачээ хүн юмуу араатан амьтанаас доор юм биш үү арайч дээ

Зочинзочин
Зочинзочин
1 сар 20, 2025 08:50
Reply to  Зочин

Чи чинь харин гаж донтон араатан бна ш дээ. Хүнийг цаазаар �##�аач гэж олон нийтийн сүлжээнд орилож бичдэг шарханд сэтэгцийн үндэсний төвд очиж үзүүл гэж зөвлөх бна. Яам шиг улсууд ээж болоод үр хүүхдээ гайтай шүү гаргасан үр хүүхдүүдээ гаж донтон чөтгөр шулам гэж хараад амийг нь тас�##�даг шүү

Зочин
Зочин
1 сар 18, 2025 13:23

Энэ з�##�ууд ямарч өршөөл байхгүй шүү амьд бодь г�##�ын маш хэрцгий зориуд санаатай бэлтгэлтэй онц хэрцгий там�##�жээ????????????????????????????????????

Зочин
Зочин
1 сар 18, 2025 13:47

Зоригтой байх хэрэгтэй. Юун нэг жил үерхэх? Эхлээд нэг долоо хоноход гар хүрсэн бол тараа хурдан бөгөөд амархан, маш ойлгомжтойгоор таниулсан байна. тэр дороо л са лах ёстой байсан. 2. Мөрдөн байцаагчийн зөв. Мөрдөн байцаагч чамайг өөрөө эргээд хуулиар шийтгүүлэх вий гэдгээс хамгаа лж тэгж болдоггүйг хэлсэн байна.

Зочин
Зочин
1 сар 18, 2025 14:26

Ангиин ажилынхан сургуулиин найзууд гээл гоё нэр зүүсэн гэр бүл үймүүлэгчид ихдэээ Хард�##�т арааа тавилт баар кароке саун шоу ниилж ууж идэх амр�##�т зуга�##�га бол монголд зүгээр л ердиин заваардаг эр эмсүүүдл ил байдагшдэээ дарааана гэр бүлиин хүчир хиилэл зүгэээр с�##�аад �######�х�##� хэрэгтэйшдэээ эр эмгүй

Зочин
Зочин
1 сар 18, 2025 14:53

Oros surguuli tugssun gej bna argagui qrgagui

Зочин
Зочин
1 сар 18, 2025 18:46

Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

Иргэн
Иргэн
1 сар 18, 2025 20:22

ЭНЭ ГӨЛӨГИЙГ ТҮВШИНБАЯРААР АМИЙГ НЬ ГАРТАЛ НҮДҮҮЛЬЕ ЭСВЭЛ ГОМБОСҮРЭНГИЙН ТОЛГОЙГ БЯЦ ДЭВСЭЖ АЛСАН АЛУУРЧИН МАХГАЛД ӨГЧ ДЭВСҮҮЛЬЕ БЫСДАГ

Зочин
Зочин
1 сар 19, 2025 00:59

Эсвэл хүрэлсүхээр унат�##� нь �##�гадуульяа

Зочин
Зочин
1 сар 19, 2025 13:43

Одоо нөгөө Лсамбуу гээд гишүүн эхнэрээ зогсоо зайгүй мишокдож байгааг бичлэгийг ш�##�гуулаяа түмээн олоон

irgen
irgen
1 сар 19, 2025 18:35

Ийм архичин байх, тиймээс насаар хорих хийх хэрэгтэй эсвэл бууд.

Зочин
Зочин
1 сар 19, 2025 21:30

Хахаха за бараг зодсон Жавхлант нь зодуулсан эмэгтэйгээсээ бага ял авах вий дээ. Цахим сүлжээнд зураг хөрөг гэгээн дүрийг нь нийтэлсэн гээд

Zoch
Zoch
1 сар 19, 2025 23:12

Jilger jimbeger nariihan uruultai hun hertgii bdg gej unen yum

иргэн
иргэн
1 сар 19, 2025 23:15

IIM GAJ DONTOI HARGIS HUMUUSIG TSAAJIN YLUG N UGUUCHEE. HUN HAIRLAH SETGEL GEJ BAIDAG BOLOV UU. EMEGTEI HUNEES TURSUN BAILTAI.

Зочин
Зочин
1 сар 20, 2025 07:30

Гэр бүлийн хүчирхийлэгч, ЗХШ ээс баривчлах ял, Эрүүгийн анхан шатны шүүхээс ял авч байсан ялтан саяхан нэгэн томоохон бизнесийн байгууллагын УЗөөс Гүйцэтгэх захирлаар сонгогдсон байв�##� яахав? Өөртөө баахан хуурамч диплом хийчихсэн. Наана бол сайхан ярина, цаанаа бол яргачин, хүчирхийлэгч. Үр хүүхдээ ч хүчирхийлж амьдрана. Ашгүй 2025 оны 1 сарын 1 ээс гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдсэн бол шоронд хийх хууль батлагдсан гнэ. ГЗ нь олон хоногоор �##�га болохоор л мэдэх байхдаа, ямар хүнтэй хамт ажиллаж байснаа, чаавас

Last edited 25 Өдөр Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button