Өнөөдрийн онцлох: Х.Нямбаатар эхлүүлэн боловсруулж, Н.Учрал дуусган үзэглэсэн УРАНЫ ГЭРЭЭ

Өнөөдөр үзэглэсэн ураны төслийн гэрээ бол үнэндээ 1997 оноос эхлэлтэй юм. Францын “Арева” компани ирж, хайгуул хийсэн тэр үеэс хойш 28 жил өнгөрчихсөн байна. 28 жилийн дараа л тус төслийн бүтээн байгуулалтыг эхлэхэд бэлэн болж, хөрөнгө оруулалтын үндсэн гэрээг талууд зурж, баталгаажууллаа.
Энэ хугацаанд олон удаагийн Засгийн газар солигдож, Францын талаас тэр бүртэй ойлголцох асуудал үүсэж байсан. Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох талаар БНХАУ-ын талтай 28 удаа уулзсан гэдэг статистик бий шиг. Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын үед Эрдэнэбүрэнгийн УЦС, Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр зам, ураны уурхай гээд гурван мега төсөл гацаанаас гарч байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байршилтай ураны “Зөөвч овоо” ордын үндсэн асуудал ард түмний эсэргүүцэл, айдас байж ирсэн. Уран бол цацраг идэвхит химийн элемент. Тийм ч учраас түүнээс ялгарах цацрагийн хордлого амьд организмд үлэмж сөрөг нөлөө үзүүлдэг нь үнэн. Гэхдээ дэлхий нийт хүлэмжийн хийг бууруулахын тулд нүүрснээс татгалзаж, цөмийн энергиэс эрчим хүч гаргаж авна гэдэг дээр тохироод, технологи, норм стандартаа тогтоод багагүй жилийг үдэж байна. Энэ хугацаанд ураны уурхай хүн, амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн жишээ бүртгэгдээгүй.
Манайд бол зориудын, санхүүжилттэйгээр “Хоёр толгойтой ишиг, хурга төрлөө” гэхчлэнгээр пропаганда хийх үзэгдэл газар авсаар өдийг хүрэв.
Нөгөө талын асуудал бол, гэрээг сайн хийх явдал. Өөрөөр хэлбэл төсөл Монголын талд ашигтай байх шаардлага юм.
Тэгэхээр Францын “Орано”, хуучнаар “Арева”-тай ойлголцохын тулд ард иргэдийг мэдлэг, мэдээллээр хангахаас гадна хөрөнгө оруулалтын гэрээний зүйл заалт, бизнес загварчлалыг шинэ түвшинд гаргаж ирэх учиртай байлаа. Урьд нь “Оюу толгой”-г амжилттай хөдөлгөж, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татсан, улсын төсвийн үлэмж хэсгийг бүрдүүлэгч төсөлтэй болж авсан. Гэхдээ өнөөдөр эргэж харахад хөрөнгө оруулалтын гэрээ маапаан ихтэй, Монгол Улс давхар давхар өрөнд унасан, ноогдол ашиг хэзээ авах нь өнөө хэр тодорхойгүй, татварын маргаан олон жил дамнан арбитрын шүүх дээр хэлэлцэгдсэн нөхцөл байдалтай байна.
“Рио Тинто” групптэй хэлэлцээний ширээний ард сууж, Дубайн гэрээг цуцлан, “Оюу толгой” төслөөс Монголын талд ирэх үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийг ахалсны хувьд Х.Нямбаатар энэ чиглэлд ихээхэн мэдээлэл хуримтлуулсан. Түүний хотын дарга биш ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан цаг хугацаа хамгийн баялаг байлаа. Х.Нямбаатар зөвхөн Оюу толгой гэлтгүй, “Орано” групптэй хийх хэлэлцээрийн ажлын хэсгийг ч ахалж ажилласан байдаг.
Энэ үедээ өнөөдөр зурагдчихаад байгаа, Засгийн газар 34 хувь эзэмшиж ноогдол ашиг хүлээх бус, өсөн нэмэгдүүлсэн АМНАТ-аар шууд ашиг хүртэх концепцыг анхлан дэвшүүлж байв.
2023 онд Х.Нямбаатар ерөөс “Орано”-гийн гэрээг түргэтгэе, ураны төслийг гацаанаас гаргая гэж зорилго тавин ажилласан. Тэр жил Ерөнхийлөгч ч Францад айлчилж таарсан. “Бадрах энержи”, “Мон-Атом” компанийн хамт Х.Нямбаатар ажлын хэсэг дээр идэвхийлэн ажиллаж, гэрээний драфтыг үндсэндээ бэлтгээд байв. Улмаар 2024 оны эхээр оруулж ирнэ гэж хэвлэлд мэдээлж байсан. Чухам тэр заагт Х.Нямбаатар хотын даргаар томилогдсон байдаг.
Х.Нямбаатарын ахалж байсан ажлын хэсэг харин сонгуулийн дараа, засаг төр төвхнөсний хойно Н.Учралд очсон юм. Өнөөгийн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Рио Тинто” групптэй хийх хэлэлцээг ч үргэлжлүүлэн удирдаж байна. Мөн “Орано”-г ч хариуцлаа. Харин эхэлсэн ажлыг дуусгана гэдэг хамгийн чухал. Өнөөдөр Н.Учралын ахалж ажилласан баг бүрэлдэхүүн богино хугацаанд “Орано” групптэй хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадлаа.
Бүтээн байгуулалт хоёр жил хийгдэж, 2027 онд ураныг олборлож эхэлнэ. “Орано” зөвхөн шар нунтаг олборлож, түүнийгээ “түүхий”-гээр бусад орнуудад нийлүүлэх юм.
Харин Х.Нямбаатарын үед дэвшүүлж байсан,
- 34 биш давуу эрхийн 10 хувийн хувьцааг эзэмшинэ
- Иймд ноогдол ашгаар биш өсөн нэмэгдүүлсэн АМНАТ-өөр, олборлолт эхэлсэн өдрөөс эхлэн ашиг хүртэнэ гэдэг агуулгаар гэрээ хийгдлээ. 10 хувийн хувьцааг үнэгүй авч байгаа тул Монголын талаас ямар ч хөрөнгө оруулалт гарахгүй. Төслийн хугацаанд зардал хэтэрсэн ч түүнд хариуцлага хүлээхгүй. 10 хувийн хувьцаа эзэмшиж буйн хувьд ТУЗ-д нэг төлөөллөө оруулах ч тэр нь бүхий л шийдвэрт хориг тавих эрхтэй байна.
Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн өөрчлөлтөөр, иргэн бүрийн нэр дээрх Хуримтлалын нэгдсэн санд “Зөөвч овоо” төслийн ашиг шууд орж байх юм.
Өсөн нэмэгдүүлсэн АМНАТ тооцох уул уурхайн бүтээгдэхүүнд ураныг нэмэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дээрхээр өөрчлөх зэрэг хууль эрх зүйн нөхцөл бүрдүүлэх тал дээр Н.Учрал манлайлж ажиллалаа.
Нэг ёсондоо, хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг хамгийн чухал цэг дээр энэ Засгийн газар арай ахиц, дэвшилтэй, хариуцлагатай хандсан. “Оюу толгой”-н гэрээнд гарсан алдаа бүрийг засаж, сайжруулсан байна гэдгийг судлаачид онцлоод байгаа юм. Одоохондоо гэрээний зүйл заалт бүрийг тулгаж харсан хүн цөөн. Харин “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтын хэлснээр, Монголын эрх ашгийг тусгасан гэрээн дэх онцлох 10 заалттай энд дарж танилцана уу.
Ингээд өнөөдрийн топ, ойрын жилүүдийн түүхэн үйл явдал “Зөөвч овоо” төслийн гэрээ байлаа. Яг энэ шинэ загварчлал, үзэл санааны эхлэл суурийг Х.Нямбаатар тавьж, Н.Учрал дуусгав.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын банкуудаар дамжуулж худ�##�даа , гүйлгээгээ хийх заа�##�т байна уу , уран биржээр зардаггүй , хэдхэн ченжээр дамждаг , үүгээр д�##�имдуулж хэдээр зарснаа нуух боломжтой , Монгол хянаж чадахгүй байх болно-энэ т�##�д юу байна
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Сайн гэрээ хийчих хэмжээний олигтой баг муутай даа энэ хоёр
Ганц л зүйл байна Монгол улсад атомын цахилгаан станц барих үгүй бол хэрэггүы
Даанч дээ даанч, ийм ч юм байх гэж!..
Маш сайн бна, амжилт хүсье. М�##�нуудаас битгий айгаарай.
Францын т�##�д орж Монголдоо ашиг ер нь байгаам уу ийм ч гэрээ хийх гэж 2хогийн тантан