10.8 тэрбумын төсөвтэй Хөлбөмбөгийн холбоо Азид ганц гэгдэх талбайгаа БАРЬЦААЛЖЭЭ

Гаднаас санхүүжилтээ авдаг цорын ганц холбоо атал ямар нэгэн тайлан тооцоо гаргадаггүй олон жил явсан Монголын хөлбөмбөгийн холбооны асуудал сөхөгдөж эхэллээ. Жилдээ 10.8 тэрбумын санхүүжилтэй хэдий ч ажилчдын цалин, клубуудын шагнал урамшуулал, үе үеийн хөлбөмбөгчдийн бэлтгэл зэргийг хийж чаддаггүйгээрээ шүүмжлүүлж эхэлсэн.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсээс “Ил тод байх” шаардлагыг удирдлагууддаа хүргүүлсэн. Үүний дараагаар гурван хоногийн дотор шаардлага гаргасан дасгалжуулагч багш нарыг ажлаас нь халсан хэрэг гарсан. Энэ талаар Хөлбөмбөгийн холбооноос тодруулахад, бидэнд тоймтой хариу өгөөгүй юм.
Ийнхүү тус холбооны талаарх асуудлыг хүргэж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж хэвлэлийн хурал зарлаж холбооны санхүүгийн тайлангаа зарласан юм. Тус хурлаар хөлбөмбөгийн холбоог нийт ₮3.8 тэрбумын өртэй байгааг ил тод мэдэгдсэн. Мөн "Advantage" хөтөлбөрийн мөнгөөр ажилчдын цалинг олгосон. Нийгмийн даатгалын өр төлбөр барагдсан гэж мэдээлж байв.
Гэтэл үнэн хэрэгтээ ажилчдын нийгмийн даатгал өнгөрсөн оны наймдугаар сараас хойш төлөгдөөгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж буй.
МХБХ-ны нэг жилийн төсөв болох ₮10.8 тэрбум төгрөг. Үүний $1.25 саяыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос авдаг. Харин Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC) нь жил бүр $500,000 авдаг гэдгийг нийтэд ил тод мэдээлсэн.
FIFA 2024 онд хэрэгжүүлсэн төслүүд Авьяас хөгжүүлэх төсөл (Talent Development Scheme) - $100,000, AFC 2024 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд AFC хөтөлбөрүүдийн хүрээнд нийт $700,000 орж ирсэн Advantage хөтөлбөр- $150,000 санхүүжилтээр орж ирсэн гэж нийтэд мэдээлсэн ч бусад төсөл хөтөлбөрийн талаар нэг ч яриагүй гэдгийг эх сурвалжууд мэдээллээд байгаа юм. "Advantage" хөтөлбөр нь AFC-гээс гишүүн холбоондоо олгодог санхүүжилт юм. Хэрвээ нэг жилийн орлого нь $5 саяас хэтрээгүй тохиолдолд дээрх мөнгө олгогддог.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-аас 2016-2022 оны хооронд 11.4 сая ам.доллар олгогдсон гэх. Тухайн мөнгөн дүнг төгрөг рүү шилжүүлбэл 40 орчим төгрөг болж байна. Гэтэл тухайн мөнгөөр хэрэгтэй сургалт, шаардлагатай бэлтгэлийг хийгээгүй байна.
Энэ онд AFC-аас гишүүн орнууддаа дөрвөн жилд нэр удаа олгодог төсөл хөтөлбөрийн санхүүжилт орж ирэх юм. Тухайн санхүүжилтээр KICK OFF, PASS, VOLLEY гэх шинэ залуу үеийг дэмжих төсөл хөтөлбөрүүд хийгдэх заалттай байна. Гэхдээ ₮3.8 тэрбумын өртэй гэх хөлбөмбөгийн холбоо тухайн төсөлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх эсэх нь эргэлзээтэй.
Манай хөлбөмбөгийн холбоо улсаас биш олон улсаас санхүүждэг гэдгээрээ онцлог хэдий ч удаа дараа FIFA-гийн санхүүгийн шалгалтаас сануулга авсан байна. Тухайн аудитын шалгалтад гаргасан алдааг сайжруулахгүй тохиолдолд олон улсын байгууллагуудаас олгогдох санхүүжилтийг авч чадахгүй байдалд хүрэх юм.
-Азидаа ганц гэгдэх хөлбөмбөгийн талбайг барьцаанд тавьчихсан-
Хөлбөмбөгийн холбоотой холбогдолтой бас нэгэн асуудлыг дурдахгүй байж болохгүй. Энэ нь 2016 онд ашиглалтад орсон Азидаа ганц гэх тодотгол бүхий аль ч улиралд бэлтгэл сургуулилт хийх боломжтой хөлбөмбөгийн талбай юм.
Тодруулбал, Төв аймгийн Зуунмод хотноо Манзушир хийд явах замд буюу Улаанбаатар хотоос 42 км зайд Олон улсын тэмцээн явуулах боломжтой стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай бий. Энэхүү талбайд дулаалга хийж өвлийн улиралд ч тоглолт зохион байгуулах боломжтой битүү хучилт хийснээрээ онцлогтой. Тус хөл бөмбөгийн талбай нь Fifa Quality Pro гэрэлтүүлэг, стандарт хиймэл ногоон зүлэгжүүлэлт бүхий талбай, бэлтгэлийн хэрэгсэл, нэгэн зэрэг 70 хүртэлх хүнд үйлчлэх ор, 80 хүртэлх хүнд үйлчлэх рестораны хүчин чадалтай юм. Мөн багийн хурал зөвлөгөөн хийх 30-40 хүний багтаамжтай хурлын өрөө болон 8-10 хүний багтаамжтай уулзалтын өрөөтэй аж.
ОУХБХ-ы төслөөр барьж өгсөн өвлийн нөхцөлд тоглох битүү талбайг Egazar.gov.mn сайтаас тус талбайн мэдээллийг тодруулахад, Монголын хөл бөмбөгийн холбоо ТББ-д бүртгэлтэй бөгөөд барьцаанд байгаа гэх баримттай байна. Энэ зөвхөн олон нийтэд ил байгаа мэдээлэл дээр бөгөөд хаана барьцаалсан талаар мэдээлэл нь одоогоор тодорхой бус.


Угтаа бол тус талбайд шигшээ баг клубууд энд бэлтгэл хийх ёстой байтал амралтын газар болчихсон цахим сүлжээнд зар байгаа юм.

Ийнхүү олон арван төсөл хөтөлбөрийн санхүү хэний халаас руу ордог нь мэдэгдэхгүй, ашиглах боломжтой талбайг барьцаанд хүртэл тавьчихсан атал ₮3.8 тэрбумын өртэй гэгдэх Хөлбөмбөгийн холбоо одоог хүртэл ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Тус холбооны санхүүгийн асуудалтай холбоотойгоор олон арван клубууд энэ оны тэмцээн уралдаан болон холбооноос зохион байгуулах үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдээлсээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энд тэндгүй хулгайчууд. Аймшигтай
Монголын ирээдүй хөлбөмбөгөөр хичээллэдэг хүүхэд з�##�уучуудад зориулж өгч буй гадны улсын санхүүжилт мөнгө хөрөнгийг хувьдаа завшиж ашиг олох хэрэгсэл болгож буй увиагүй хулгайч Болд, Дагвадорж, Монголоо гэх шулмас нарыг ш�##�гаж хариуцлага тооцох цаг тун удахгүй ирнэ. МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрийг барьж хулгай хийж буйг ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөхгүй. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч чинь бас ч гэж эх орон ч хүн, жудагтай монгол эр та нарт хариуцлага тооцох л болно харж байгаарай.
Үүнд ерөнхийлөгч ямар хамаатай юм.Тэр хөл бөмбөгийн холбоо гэх хүмүүс нь толгой ажиллаагүй хүмүүс юм.Монголд ер нь сэтгэлээрээ ажил хийдэг сэтгэлгээтэй хүн байдаг юм.Арай дөнгүүр нэгийгээ �######�ийг ухна.
МХБХ-ний ерөнхийлөгч МУ-ын ерөнхийлөгч биш
Газар бүр луйвар цэцэглэсэн улс болсон гэдгээ бүгд л мэдэж байгаа. Чадваргүй мөртөө мөнгө даргад дуртай хүмүүсийг бид дээрээ з�##�ж яваа. Одоо болих хэрэгтэй.
Тэр иддэг авгай иддэг нарийн бичиг ерөнхийлөгч 3 аараа наад өрөө төлүүл
Миний эх орон ХУЛГАЙЧ нарын орон болой
Бид хулгайч, луйварчдаа, баян чад�##�тай бизнесмэн гадаад төгссөн, эрдэм мэдлэгтэй гэж төр бариулсаар байгаад хулгайчдын улс, мөхөж байгаа улс болждээ тавилан юм даа. Өнгө мөнгөнд сохорсон улс гүрнүүд мөхсөөр ирсэн. Учир юу гэвэл хүний шун�##� барагдашгүй, улс орон газар нутгаа хамгийн эхэнд зарж иддэг . Дэлхийн чад�##�тай улс гүрнүүдийн шунлыг ашиглан эзлэн гэгээрүүлж явсан бидний өвөг дээдэс , энэ муу цагийг ирэх гэж анхааруулж явсан захиасыг мартсан ч бас харийн бодлого шүү!!!. Гадаадад төгссөн хүмүүс бол тухайн улсаа шүтэж, төрөлх орноо муулах шулах зарах сэтгэлгээнд ууссан хүмүүс болдог түүхээс харагдаж байна.
Энэ олон холбоодыг ш�##�гах хэрэгтэй Холбооны удирдлага нь баяжаад бдаг холбоо нь өрөнд ороод бдаг