Гадаад мэдээДЭЛХИЙ
Трампын тангараг өргөх ёслолд ОХУ-ын төлөөлөгч оролцохгүй

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өнөөдөр /2025.01.20/ тангараг өргөн албан тушаалаа хүлээн авах юм. Тус ёслолд дэлхийн улс орнуудын улс төрийн томоохон албан тушаалтнууд оролцдог. Тэгвэл өнөөдрийн ёслолд ОХУ-аас ямар нэгэн төлөөлөгч оролцохгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдсэн юм.
Сэтгүүлчдэд мэдээлэл өгч байхдаа Ушаков элчин сайд нар тангараг өргөх ёслолд оролцдог заншлыг энэ удаад баримтлахгүй гэжээ. ТАСС агентлаг мэдээлснээр тэр “Ёслолд ОХУ-ыг төлөөлөн хүн оролцохгүй. Ер нь бол элчин сайд төлөөлдөг” гэсэн байна.
Эх сурвалж: Anadolu Ajansi
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.