Колумбид мөргөлдөөний улмаас 80 хүн амь үрэгджээ

Колумби улсад Үндэсний чөлөөлөх арми (ELN) нэртэй босогч бүлэгтэй хийх гэсэн энхийн хэлэлцээ бүтэлгүйтсэний улмаас гурван хоногийн дотор 80 гаруй хүн амь үрэгдсэн байна. “ELN” бүлэг нь өнгөрсөн пүрэв гарагт /2025.01.16/ Колумбийн зүүн хойд хэсэгт оршдог Кататумбо мужид довтолгоо эхлүүлсэн юм. Тэд одоо үйл ажиллагаа нь зогссон “FARC” нэртэй зэвсэгт бүлгийн хуучин гишүүд рүү довтолжээ.
Мөргөлдөөний голд энгийн иргэд хавчигдсан байсан юм. Кататумбо муж багтдаг Норте де Сантадерийн амбан захирагч Уильям Вилламизар хэлэхдээ ням гарагийн /2025.01.19/ байдлаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 80 хүрсэн гэжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд нэгэн суурин газрын удирдагч Кармело Гуерро болон энхийн хэлэлцээнд гарын үсэг зурах гэсэн долоон хүн байгаа юм.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.