Гадаад

"Single’s Inferno 4" нэвтрүүлгийн оролцогчид дахин хамтдаа уулзлаа

2021 онд нийтэд цацагдсан Netflix-ийн “Single’s Inferno” нэвтрүүлэг хэдийн үзэгчдийн анхаарлыг ихэд татдаг болсон. Тус нэвтрүүлгийн шинэ улирал цацагдаад удаагүй байгаа бөгөөд дөрөвдүгээр улиралд оролцогчид нэгдүгээр сарын 14-ний өдөр Elle загварын сэтгүүлд ярилцлага өгчээ.

Тэд ярилцлагадаа тухайн нэвтрүүлэгт оролцсон дурсамжаа өгүүлсэн байна. “Single’s Inferno 4” шоуны зураг авалт болон ярилцлагуудыг Elle сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаар болон Elle-ийн вэбсайтаас үзэх боломжтой аж.

Singles Inferno бол Өмнөд Солонгосын Netflix платформ дээр гардаг, алдартай нэвтрүүлэг юм. Энэхүү нэвтрүүлэг нь ганц бие залуус болон охидыг нэгэн арал дээр байрлуулдаг. Хэрвээ тэд хэн нэгэнтэй романтик холбоо тогтоож чадвал "Paradise" буюу тансаг зочид буудалд нэг шөнө өнгөрөөж, хоорондоо чөлөөтэй ярилцах боломжтой. Нэвтрүүлгийн үеэр тэдний хоорондын харилцаа, романтик холбоог ажигладаг форматтай. Энэхүү формат нь дэлхийн өнцөг булан бүрт байх үзэгчдийн сонирхлыг асар ихээр татдагаараа онцлог.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
1 сар 20, 2025 14:56

УНШААД ОЙЛГОСОНГҮЙ ЭЭ.2021 онд нийтэд цацагдсан Netflix-ийн “Single’s Inferno” нэвтрүүлгийн энэ улир�##� цацагдаад удаагүй байна. 2021 онд хийсэн юм уу энэ өгүүлбэр ....

Мийгаа
Мийгаа
1 сар 20, 2025 15:38

Хэнд ч хэрэггүй ийм зүйл үзэж цагаа нөхцөөдөг ганцаардсан бизда нар бдаг л юм бхдаа ????

Last edited 24 Өдөр Өмнө by Мийгаа

Холбоотой мэдээ

Back to top button