Гадаад мэдээДЭЛХИЙ

Украинд буффер бүс үүсгэвэл Герман цэргээ илгээх магадлалтай гэв

Германы Батлан хамгаалахын сайд Украин, ОХУ хоёр гал зогсоовол Германы цэргүүдийг Украинд илгээн, тэнд цэрэггүй буффер бүс байгуулахад туслахад нээлттэй гэжээ. “Süddeutsche Zeitung” сонинд бямба гарагт /2025.01.18/ нийтлэгдсэн ярилцлагад Писториус мөн Герман улсын батлан хамгаалахын зардлыг ДНБ-ий гурван хувьд хүргэх зорилготой байх ёстойг онцолсон юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-гийн гишүүн орнуудыг батлан хамгаалахын зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэхийг хүсэж буй. Энэ шаардлагыг Германы канцлер Олаф Шольц хэт өндөр гэж үзэн хүлээн аваагүй билээ.

ОХУ, Украины хооронд буфер бүс байгуулах гэрээ хийгдвэл Германы цэргүүдийг байршуулах эсэх талаар асуухад Писториус: "Бид Европ дахь НАТО-гийн хамгийн том түнш орон учраас мэдээж бидэнд үүрэг ногдоно" гэж хариулжээ. Гэхдээ энэ асуудал "цаг нь болохоор хэлэлцэх сэдэв" гэж тэр нэмж дурджээ.

Писториус мөн ОХУ Украин улсын газар нутг            ийн 18-19 хувийг эзэмшиж байгааг онцолж бараг гурван жил үргэлжилж буй дайны явцад үүнээс илүүг эзлэж чадаагүй, ихээхэн хохирол амссан хэмээжээ. АНУ-ын мэдээлснээр, өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-д өдөрт 1,500 орчим цэрэг алдсан байна.

Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр Украины дайныг 24 цагийн дотор зогсоож чадна гэж хэлсэн. Гэвч түүний баг дараа нь мэдэгдэл хийхдээ илүү хугацаа шаардлагатай хэмээсэн юм. Ямартай ч хэлэлцээ эхлэх магадлал өндөр байгаа бөгөөд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийхээр төлөвлөж буй.

Гэхдээ НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттэ хэлэхдээ, Украин одоогоор ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд хангалттай хүчтэй байр суурьтай биш байна гэсэн.

НАТО-гийн батлан хамгаалахын зардалд Герман хэр их хувь нэмэр оруулах ёстой талаар асуухад, Писториус: "Бид хоёр хувиас илүүтэй гурван хувийн талаар ярих ёстой" гэсэн байна. Одоогоор Герман батлан хамгаалахад ДНБ-ийхээ 2 орчим хувийг зарцуулж байна.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
1 сар 21, 2025 08:17

Герман том бааж байж Орсын дургуйг хүргэвэл ганц бөмбөг дэлбэлхэд юм үлдэхүү хөрш зэргэлдээ орон ч сүйрнэ газар нутагтай юм шиг

Зочин
Зочин
1 сар 21, 2025 09:35
Reply to  тогтох

Ээ дээ мэдэхгүй, Оросын цөмийн бөмбөг хөөрч чад�##� гүй суурин дээрээ дэлбэрнэ л гэж бичээд бгаа шүү ! Нөгөө Циркон, Сармат, Орёошник нтр нь цөм л бүтэл муутай болсон доо, тэрүүн шигээ л тэрий хадах буй за !

Зочин
Зочин
1 сар 21, 2025 15:00

Ганц бөмбөг хаядаг үе ард хоцорсон. Одоо 21 р зуун, оросын эрин үе дууссан. Ганц юм хусаад л ганц бөмбөг хаях тухай мөрөөдөх ч хэрэггүй.

Зочинirgen
Зочинirgen
1 сар 21, 2025 16:13

Герман итгэлгүй түнш.Дэлхийн 1,бас 2р дайн эхүүлсэн. Гэрээ хийгээд гэнэт довтолсон,өөдгүй санаатан Герман шүү.

зочин
зочин
1 сар 21, 2025 18:24

Орос дэлхийг сүйрүүлвэл өөрөө сүйрнэ.

Холбоотой мэдээ

Back to top button