Монголын хөлбөмбөгийн холбоонд юу болж өрнөв, яагаад авлигын хэргээр олон улсад танигдах болов

Хөлбөмбөгийн холбооны үе үеийн ерөнхийлөгч нар сонгогдсон цагаасаа асуудал үүсгэж байжээ. Тухайлбал FIFA-гаас удаа дараа сануулга авч, авилгын хэрэгт холболгдож, ямар нэгэн хөтөлбөр үйл ажиллагаанд хамрагдах боломжгүйд хүрч байв.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, 2014 онд олон улсын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хорооноос Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хассан байна. Учир нь 2011 оны Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Ганболдыг FIFA-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсан болохыг тогтоож байжээ. Ийнхүү Б.Ганболдыг олон улсын хөлбөмбөгийн холбооны ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх, бусдаас бэлэг, авлига авахгүй байх зэрэг ФИФА-гийн ёс зүйн кодыг зургаан үндэслэлээр зөрчсөн гэж үзсэн байна. Ийнхүү манай улс хөлбөмбөгийн салбарт авлигын хэргээр танигдаж эхэлсэн гашуун түүх эндээс эхэлж байна.
Үүний дараа 2019 онд Монголын хөлбөмбөгийн холбооны VIII сонгуульт их хурлаар А.Ганбаатар улиран сонгогдож байв. Түүний хувьд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг байсан бөгөөд МХБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ дараах асуудлыг үүсгэж байжээ.
МХБХ-ны Сонгуульд төрийн нөлөөлөл оруулсан үйлдлүүд:
- А.Ганбаатар нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо болон Ардчилсан холбооны гишүүд, Төрийн албан хаагчдад нөлөөлж, дүрэм бус орон нутгийн салбар холбоодыг байгуулах ажлыг зохион байгуулж, тамга тараах ажлыг хийсэн гэх шүүмжлэл хүлээдэг.
МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, нэр дэвшигчийн хувьд
- А.Ганбаатар нь 2014.11.22 - ны өдөр хуралдсан МХБХ - ны Ээлжит бус Их Хурлаар өмнөх дүрэмд тусгагдсан “Орон нутгийн салбар зөвлөл” (дотоод нэгж) гэх ойлголтыг “Орон нутгийн холбоо” (сайн дурын үүсгэл санаачлага) статустай болгох асуудал хэлэлцэгдэж тухайн асуудлыг Их Хурлын төлөөлөгчдийн 100% - ийн саналаар дэмжиж, хурлын тэмдэглэлээр баталгаажсан. Харамсалтай нь А.Ганбаатар нь МХБХ-ны дүрэмд редакцийн засвар хийх явцдаа дүрмийн 10.1.а болон 22.1.а заалтуудыг “Орон нутгийн салбар холбоо” болгож, бүдүүлгээр засаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэх болов.
- Олон улсын семинар хуралдаанд өөрийн хүүгээ удаа дараа явуулсан гэх асуудал ч мөн үүсчээ.
МХБХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг доголдуулсан үйлдлүүд:
- А.Ганбаатар нь мэргэжлийн бус, хөлбөмбөгийн спортын онцлогийг ойлгодоггүй, мөн өөрийн мэргэжлийн зөвлөхгүй гэдэг шүүмж удаа дараа салбарынхнаасаа хүртэж байсан бөгөөд энэ оны гуравдугаар сард болох 2018 оны Дэлхийн аваргын урьдчилсан тоглолт, 2016 оны Рио де - Жанейрогийн олимпийн наадмын урьдчилсан тоглолтуудад шигшээ багаа бэлдээгүй л байна. Манай шигшээ баг энэ хоёр тэмцээний дараа гурван жилийн турш тэмцээнд оролцохгүй. А.Ганбаатар нь ОУХБ–ны дүрэмдээ зайлшгүй дагаж мөрдөх ёстой, гишүүн орнууддаа мөрдүүлдэг зарчмуудыг зөрчиж байв.
Монголын хөлбөмбөгийн холбоо хоёр удаа ерөнхийлөгчид нээлттэй ил захидал хүргүүллээ. Хамгийн анх 2010 онд Ц.Элбэгдоржид МХБХ-ны долоо дахь сонгуулиар сонгогдсон А.Ганбаатарын талаар ил захидал хүргүүлж байсан. Харин энэ оны эхэнд МХБХ-ны санхүүтэй холбоотойгоор ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал хүргүүлжээ.
Хөлбөмбөгийн холбоо тойрсон асуудал ар араасаа хөвөрсөөр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдоржийн Монголд хийсэн үлдээсэн хар гай дуусахгүй юм даа. 1000 жилийн ял өгөх ёстой...
Hen ni mungu tulsun yum
МХБХ заваан асууд�##�тай авлигтай бузартсан газар байна ш дээ! Ийм болхоор монголд хөл бөмбөг хөгждөггүй юм байна л даа?
хурдан �######�уулахгүй бол, ажилд саад болоод санхүүжилт ирэхгүй нь дээ