Гадаад мэдээДЭЛХИЙ
Владимир Путин Доналд Трампт баяр хүргэлээ

Даваа гарагт /2025.01.20/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт баяр хүргэсэн байна. ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн уулзалтын үеэр Путин Трамп Оростой харилцаагаа сэргээх хандлагатай байгааг сайнаар хүлээн авч, баяр хүргэсэн аж.
Тэр “Шинээр сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгч болон түүний багийн гишүүд ОХУ-тай шууд харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаа тухай мэдэгдлийг бид харж байна. Энэ харилцааг ажлаа хүлээлгэн өгсөн захиргаа бидний буруугүй зүйлээс болж тасалсан. Үүнээс гадна Дэлхийн гуравдугаар дайн дэгдэхээс урьдчилжn сэргийлэхийн тулд бүх зүйлийг хийх шаардлагатай гэсэн мэдэгдлийг бид бас сонслоо. Мэдээж бид энэ хандлагыг сайшаан хүлээн авч, АНУ-ын шинэ ерөнхийлөгчид баяр хүргэж байна гэжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.