Илон Маскийг нацист ёслол хийсэн гэж шүүмжилж байна

Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маск Доналд Трампыг тангараг өргөснийг тэмдэглэх арга хэмжээний үеэр хоёр удаа Нацист ёслол хийсэн гэж шүүмжлүүлж байна.

Тэр Вашингтон хотын Capital One Arena-д явагдсан үйл ажиллагааны үеэр “Энэ бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд гарч ирсэн томоохон салаа замын нэг байлаа.Үнэхээр чухал мөч. Үүнийг боломжтой болгосон та бүхэнд баярлалаа” хэмээжээ. Үүний дараа тэр цээжээ баруун гараараа цохиж, сунган Нацист ёслол мэт үйлдэл гаргасан юм. Түүний энэ үйлдэл нь шууд шүүмжлэл дагуулав. Конгресст суудаг Ардчилсан намын гишүүн Жерри Надлер “Ерөнхийлөгчийн тамгатай индэрийн ард Хайл Хитлер ёслол хийх өдрийг би харна гэж хэзээ ч төсөөлсөнгүй” гэжээ.
Харин зарим хүн түүнийг өмөөрөхдөө Маск сэтгэл нь хөдөлсөн үедээ сонин үйлдэл гаргасан бололтой хэмээсэн юм.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
индэр гэж бич нойл оо
хаааа ха ха
Энэ та нарт ямар хамаа байнаа
Засгийн хулгайчдаас чинь дээр...
Энэ хүний сэтгэц сүүлийн үeд бас жаахан марзан болоод байх шигээ
Адолф Гитлер агуу хүн байсан
Элбэгдоржыг урисан гар ш дээ