Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт явагдаж байна

Ирэх ням гарагт /2025.01.26/ зохион байгуулагдах Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт мягмар гарагт /2025.01.21/ эхэлсэн юм. Тэгвэл Беларусийн сонгуулийн төв хорооноос мягмар гарагт мэдэгдэл хийхдээ иргэдийн 7.81 хувь нь урьдчилсан байдлаар саналаа өгчээ. Хүний эрхийн төлөө тэмцэгчид сонгуулийг урьдчилж авах нь санал хураалтыг будилаантуулах механизмын нэг хэсэг гэж үзэж байгаа юм.
Өмнө нь 2020 оны наймдугаар сард тус улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдахад саналын луйвар хийсэн гэж барууны албаныхан үздэг. Тэрхүү сонгуулийн дараа Беларусийн түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн жагсаал явагдсан юм. Барууны орнуудын ихэнх засгийн газрууд 2020 оны сонгуулийг үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Александр Лукашенког Беларусийн хууль ёсны удирдагч гэж үзээгүй.
Лукашенко 1994 оноос хойш Беларусийн төрийн эрхийг барьж байгаа. Тэр өнгөрсөн жил ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэн. Зарим хүмүүсийн үзэж буйгаар бол ерөнхийлөгчийн албаны төлөө Лукашенкотой өрсөлдөж байгаа бусад нэр дэвшигчид бүгд түүний хүн аж.
Эх сурвалж: Kyiv Independent
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.