Улс төрийн мэдээ

УДШ-ийн тогтоол албажих 60 хоног дуусаагүй ч Дав.Цогтбаатарын асуудлыг ТББХ-оор хэлэлцэхэд тээг болохгүй

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан, гэм буруутай гэж УДШ-ээс арванхоёрдугаар сарын 13-нд үзсэн байдаг. Түүнээс хойш 40 хонож байна.

УИХ-ын тухай хуулиар, энэ Дав.Цогтбаатарыг бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө эгүүлэн татах бүрэн үндэслэл болсон юм. Харин одоог хүртэл энэ асуудлыг оруулж ирэхгүй, хэлэлцэхгүй байна.

Энэ талаар Дав.Цогтбаатар өөрөө "Шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байна. Тийм болохоор мэдэхгүй, ер нь шар мэдээ шүү дээ, энэ" гэх зэргээр тайлбарлаж явна.

Тэгвэл, шүүхийн тогтоол албажаагүй нь үнэн байна. Хуулиар, УДШ-ийн шийдвэр 30 хоногийн хугацаанд тогтоолоор албажих ёстой. Мөн нэг удаа, 30 хоногоор сунгах боломжтой. Одоогийн байдлаар УДШ-ээс хугацааг 30 хоногоор сунгачхаад байгаа юм байна.

Иймд Дав.Цогтбаатар нарт холбогдох УДШ-ийн шийдвэр тогтоол болж гарах 60 хоногийн хуулийн хугацаа бий, түүний 40 нь өнгөрсөн гэсэн үг.

Гэвч энэ нь Дав.Цогтбаатарыг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулсан дор хүчин төгөлдөр болсон.

Харин 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шийдвэр тул эмхлэхэд хугацаа шаардаж байгаа аж. Бичиг баримт бүрдлийн процесс болохоос Дав.Цогтбаатарыг гэм буруутай гэж УДШ үзээд 40 хоног өнгөрчхөөд буй хэрэг юм.

 УИХ-ын тухай хуулийн 9.1.5-д “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж заасан байгаа.

Өөрөөр хэлбэл, шүүхээр гэмт хэрэгтэн гэж тогтоогдсон л бол эгүүлэн татах нөхцөл үүснэ. Төрийн байгуулалтын байнгын хороо эл асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг хуультай. 9.1.5 дахь заалтаар бол гишүүд саналаа ил хураадаг.

Улсын ерөнхий прокурор санал оруулдаг процессоос өөр эрх зүйн зохицуулалт учир УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдахгүй. Шууд Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцэх, цаг хугацааны л асуудал. Нөгөө талаар, УДШ тогтоолоо УИХ-д хүргүүлэх үүрэг хүлээдэггүй байна.

Авчиг Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Төрийн байгуулалтын байнгын хороо одоо хүртэл Дав.Цогтбаатарын асуудлыг оруулж ирэхгүй, "Тогтоол албажаагүй" гэдгээр шалтаглан хойшлуулж байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 22, 2025 12:43

Шүүх тийм шийдвэр гаргасан бол мэдээж тэр бичгийг л үндэслэнэ. Тэгээд амаар сургаар итгэж хэлэлцэх үү? ТББХ нь шүүх рүү лавлаж ганц бичиг бичихэд л болох асууд�##� байна. Тэгэхээр мэдээж шүүх ямар шийд гаргаснаа бичгээр илгээнэ. тэрийгээ үндэслээд л явна. Тэрнээс шүүх ийш тийш нь шийдвэрээ заав�##� явуулах үүрэггүй байх.

тогтох
тогтох
1 сар 22, 2025 14:01

Бичиг нь ирээгүй бол юу үндэслэж хэлэлцэх вэ тиймээс хүлээх нь дамжиггүй эргүүлэн татах нь тодорхой асууд�##� гэж харагдаж байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button