Гадаад мэдээДЭЛХИЙ

Өвөр Монголын идэвхтэн Т.Тэмүлүн: Хятадын ЗГ Монгол хэл соёлыг шахаж, үндэсний онцлогийг устгах бодлого явуулж байна

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын тавны өдөр АНУ-ын Конгрессын БНХАУ-ын асуудлаарх гүйцэтгэх комиссын (CEEC) өмнө Өвөр Монголын идэвхтэн Т.Тэмүлүн ӨМӨЗО дахь хүний эрхийн нөхцөл байдал дордож байгаа талаар мэдүүлэг өгчээ. Түүний үгийг орчуулж хүргэе.


Сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе хатагтай ноёд оо!

Намайг Т. Тэмүлүн гэдэг. Би 17 настай, АНУ-д төрсөн Өвөр Монгол гаралтай хүний эрхийн төлөөх идэвхтэн. Би Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвийн захирал болох аав Э.Тогочогтойгоо хамтран ажилладаг. Миний эцэг эх АНУ-д амьдардаг учраас би өөрийн эх нутагтаа хэзээ ч очиж үзээгүй.

Би авга, нагац, үеэл, ах дүү нартаа хэзээ ч уулзаж байгаагүй. Цагаан сараа хамаатан садантайгаа тэмдэглэж, тэдний уламжлалаас биеэр суралцаж үзээгүй. Миний эцэг эх гэр бүлийн хурим, оршуулгад оролцохоор, эсвэл хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэхээр Өвөр Монгол руу очиж байгаагүй юм.

Ийм хүнд хэцүү нөхцөлд ч миний эцэг эх хэл, соёл, уламжлалаа хадгалан үлдэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж ирсэн. Намайг бага байхад тэд намайг болон миний эгчийг Монгол хэлээр ярьж чаддаг болж сургахын тулд Нью-Йорк хотод ховорхон тааралдах Монгол хүмүүстэй холбогдож, монгол хэлтэй асрагч олох гэж их хичээж ирсэн.

Би сургуульд орсноосоо хойш гэртээ өнгөрүүлэх цаг багасаж, монгол хэл сурах боломж ч хомс болсон. Гэсэн ч аав ээж маань гэртээ монголоороо ярьдаг байсан. Өмнөд Монголчууд 800 гаруй жилийн түүхтэй босоо бичгийг ашигладаг. Энэ бичгийг сурахад хэцүү байсан учраас аав ээж маань биднийг Монгол Улсаас ирсэн багшаар кирилл үсэг заалгаж байсан.

2018 оны зун аав маань биднийг Индиана мужийн Блүүмингтон хот дахь Монгол-Төвөдийн Буддын төвийн хүүхдийн зусланд явуулсан. Тэнд монголоор ярих, ардын дуу дуулах, монгол хоол хийх, бие биетэйгээ тоглох боломж бидэнд тохиосон. Тэр зусланд явсан нь Өвөр Монголд очвол ямар байх бол гэдгийг төсөөлөх боломж олгосон. Гэхдээ сэтгэлд шаналал үлдээсэн нэг зүйл байсан нь зарим Ар Монгол хүүхдүүд бидний Өвөр Монгол аялгыг шоолж, Хятад хүн гэж дуудсан.

Ийм сорилтуудын хажуугаар би АНУ-д, эрх чөлөөтэй, ардчилсан оронд өссөндөө азтай гэж боддог. Энд би эх хэлээ сурах, уламжлалаа дагах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Энэ эрх чөлөө нь Өвөр Монголд хүний эрх, соёл, хэлээ хамгаалахыг хичээдэг сая сая монголчуудын амсаж буй хавчлагаас эрс ялгаатай.

Сүүлийн 70 жилийн хугацаанд БНХАУ нь Өвөр Монголд Хятад хүмүүсийг өргөн хүрээтэй сууршихыг дэмжиж, одоо монголчууд нийт хүн амын ердөө 18 хувийг бүрдүүлдэг. Энэ нь манай нутаг дэвсгэр, соёл, амьдралын хэв маягт ихээхэн хохирол учруулсан.

2000-аад оны эхээр БНХАУ “бэлчээр хамгаалах” нэрийдлээр малчдыг хүчээр нүүлгэн шилжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. 2015 он гэхэд бүх нүүдэлчдийг өөр газарт суурьшуулж, олон зууны уламжлалт нүүдлийн аж ахуйг эцэс болгосон юм.

Монголчуудын эрхийн төлөө тэмцэгчид хатуу шийтгэл хүлээдэг. Жишээлбэл, идэвхтэн Хад 1995 онд баривчлагдаж, 15 жилийн ял авсан. Ялаа дуусгасны дараа дахин 4 жил хоригдож, одоог хүртэл гэрийн хорионд байгаа. Түүний эхнэр хэд хэдэн удаа баривчлагдаж, хүү нь 17 насандаа шоронд хоригдсон. Тэдний гэр бүл тасралтгүй хяналтад байдаг.

Бусад идэвхтнүүд ч мөн адил хавчлага амссан. 2020 онд Янжиндулам малчдын эрх, монгол хэлний төлөө тэмцэж, 3 жилийн хорих ял сонссон. Түүхч Б.Лхамжав  өнгөрсөн жил Монгол Улсаас албадан гаргагдсаны дараа ор сураггүй алга болсон.

2020 оноос хойш БНХАУ-ын засгийн газар боловсролын системээс монгол хэлийг бүрмөсөн хасаж, заавал хятад хэлээр заах бодлого хэрэгжүүлж байна. Монгол ном, сонин хэвлэлүүдийг хориглож, олон нийтийн газар монгол бичиг, тэмдэг тэмдэгтүүдийг хурааж байна. Эх оронч боловсролын хөтөлбөрөөр дамжуулан БНХАУ болон Коммунист намд үнэнч байхыг шахдаг.

2020 оны 9-р сард монголчууд, тэр дундаа сурагчид эдгээр бодлогыг эсэргүүцэн сургуулийн хичээл таслах, жагсаал цуглаан хийх замаар эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ хөдөлгөөнд Өвөр Монголын 300 мянга гаруй сурагч оролцсон. БНХАУ-ын засгийн газар 8,000-10,000 хүнийг баривчилж, гэрийн хорионд оруулж, ширүүн хариу арга хэмжээ авсан юм.

БНХАУ-ын засгийн газраас явуулж буй монгол хэл, соёл, үндэсний онцлогийг устгах бодлого нь Өвөр Монгол дахь монголчуудад Хятад хүмүүсээс үзүүлэх хүчирхийлэл, үзэн ядалтыг нэмэгдүүлж байна. Ойрын үеийн хамгийн эмгэнэлтэй нэг жишээ бол 9 настай монгол охин Хайраа хятад хэлний даалгавраа сайн хийж чадаагүйн шалтгаанаар Хятад багшдаа хэрцгийгээр зодуулсан явдал юм. Зодуулж байхдаа чих нь сэтлэгдэн, их хэмжээгээр цус алдсан тул яаралтай эмнэлэгт хүргэгдсэн. Энэ бол ганц тохиолдол биш, Өвөр Монгол дахь монголчуудын эсрэг үйлдэгдэж буй томоохон асуудлын нэг л хэсэг юм.

Ийнүү доройтож буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүндэт хорооны гишүүд болон АНУ-ын Конгрессоос дараах саналыг харгалзан үзэхийг хүсье:

  1. Өвөр Монголын эрхийн төлөө бүх насаараа тэмцэж, олон жил хоригдож, гэрийн хорионд байсан Хадыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэх.
  2. Конгрессын зөвлөмжийн дагуу АНУ-ын Даяаршлын хэвлэл мэдээллийн агентлагийг “VOA “буюу “Америкийн дуу хоолой”-д монгол хэлээр мэдээ бэлтгэхийг уриалах.
  3. Сенатор Меркли болон Салливан нарын санаачилсан “Өвөр Монголын Хүний Эрхийн Бодлогын Хууль”-ийг хурдан батлахад дэмжлэг үзүүлэх.
  4. Өвөр Монголд болон цөллөгт амьдарч буй Өвөр Монголын иргэдийн хэл, соёл, үндэсний онцлогийг хамгаалах үйлсэд туслах.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 22, 2025 14:06

Ар Монголчууд гэгддэг бид Өвөр Монголчуудыг хэлний аялганаас нь болж шоолдог бол арай дэндүү тэнэг мунхаг үйлдэл шүү

Зочин
Зочин
1 сар 22, 2025 14:20

Amerikt tursun gj bn poporj bgaaad kongressd ni ajild orood karier ee usguud uls turch amerikt tursun hvvhed baasaaraa uvurmongoliin tuluu sanaa zoboh be de

zochin
zochin
1 сар 22, 2025 21:24
Reply to  Зочин

битгий хуц хүнийг өөр шигээ бод хүн хэдхэн үгнээсээ танигддаг.

Батка
Батка
1 сар 22, 2025 20:09
Reply to  Зочин

Солиотой дэбил боддог дурак юмаа чи

Mongoo
Mongoo
1 сар 22, 2025 19:26
Reply to  Зочин

Хужаа

Иргэн хүн
Иргэн хүн
1 сар 22, 2025 16:28
Reply to  Зочин

Чи өөрийнхөө атаархуу сэтгэл, хорон нүдээр бүү хар

зочин
зочин
1 сар 22, 2025 17:25

Аялга нь хятадын нөлөө байх!?

Зочин
Зочин
1 сар 22, 2025 19:27

Манайд ийм нэг өвөр монгол гэхээр гадуурхаж шоолдог. Ялангуяа хошин урлагийн хэд их дэвэргэсэн. Бид нэг л үндэс угсаатай. Бидний хувьд кирилл бичгээс болж аялга маань өөрчлөгдсөн байх. Түүнийгээ үндсэн монгол хэд гээд ойлгочихсон. Өвөр монголчууд биднээсээ илүү Монголоороо байгаа хүмүүс

ЗочинҮНЭН ҮНЭН
ЗочинҮНЭН ҮНЭН
1 сар 22, 2025 21:37

ЭНЭ ОХИНД АМЖИЛТ ХҮСЬЕ. УЛАМ ИЛҮҮ МЭРГЭШИЖ ТЭМЦЭГЧ БОЛООРОЙ. ХЯТАДАД ХҮНИЙ ЭРХ ХӨСӨР ХАЯГДСАНЫГ БОДИТ БАРИМТААР ХАРУУЛЖЭЭ. ДЭВШҮҮЛСЭН САНАЛ НЬ МАШ ЗӨВ

zochin
zochin
1 сар 22, 2025 21:43

тусгаар Монгол улс бичиг үсэг хэл соёлоо нандигнан авч үлдэхгүй энэ даяаршсан глабол ёртөнцөд амархан устаж �##�га болно. манай улс хөх гэрэгэ буюу картыг Монгол улсад өөриин хүсэлтээр ирж буй Монголчуудад олгох хэрэгтэй. энэ олон бэрхшээлийг арилгана. 1. хүн ам өсөж ажиллах хүч нэмэгдэнэ. 2. манай ороны �##�даатай засаг захиргааны нэгжээс болж суманд цус ойртолт гамшиг болсон эрчүүдэд эхнэр олдохоо болсон. үүнийг хялбар шииднэ. дэлхийн том жижиг тусгаар бүх улс өөрийн угсаа нэгтнээ татах тусгай блдлого явуулдаг. үүнийг хамгийн сайн хийдэг улсууд хятад орос казакстан израйл тэднээс сур�##�цах хэрэгтэй

Зочин
Зочин
1 сар 22, 2025 22:27

Миний охины нэртэй, аргагүй л монгол ах дүүс минь юм даа !

Zochin
Zochin
1 сар 23, 2025 00:51

Ed dandaa hudlaa yarina,mngloor yarih durgui,urgeljl hyatdaar yaridagshtei,durtai durgui mngloor hariuldag,orchulgchtai hyatdaar yarisnni amar bdg,hudlaa mngl undestench geh shig,gadna bdg ovormonhl hud hyatdad cholooteil irj o hdogshtei.

Иргэн
Иргэн
1 сар 23, 2025 13:45

ЯАГААД ИНГЭЭД ХЭРЭЛДЭЭД БАЙДЫН ӨВӨРМОНГОЛЧУУД БИДНИЙ ҮСЭРСЭН ЦУС ТАСАРСАН МАХ ШҮҮ.ТЭД МОНГОЛЧУУДАД ИХ ЭЛЭГТЭЙ ӨВӨРМОНГОЛ ОХИДУУД АР МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДАД ДУРТАЙЯА ТЭГҮҮЛДЭГ БАЙГАА ШҮҮ БИ Л ЛАВ УРАНЛЯНХУАГАА ЗӨНДӨӨ Л БАВСАНДАГ ОДОО БИ ТОСОХ ГЭЭЛ ЯВЖИНА БАВАЛЦАНА

Холбоотой мэдээ

Back to top button