Бичиг баримт нь зөрчилтэй иргэдийг АНУ-аас албадан гаргаж эхэллээ

АНУ-д амьдарч буй бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг саатуулна, албадан гаргана гэсэн мэдээлэл гарч буйтай холбогдуулан Иллинойс мужийн цагаачид, дүрвэгсдийн эрхийг хамгаалах эвсэл (Illinois Coalition for Immigrant & Refugee rights, ICIRR)-ээс гаргасан мэдээллийг Иллинойс мужийн захирагчийн алба зэрэг байгууллагаас түгээж буйг монгол хэл рүү орчуулан хүргэж байна.
Цагаачлалын алба (ICE)-ны ажилтантай харьцахдаа мэдэж байвал зохих таны эрх:
Хэрэв та ICE-аас ажиллагаа явуулж буйтай таарвал ICIRR-ийн гэр бүлийн дэмжлэгийн 24 цагийн шуурхай утас (1-855-435-7693) руу залгаж мэдээлээрэй.
Хэрэв та ажил дээрээ, эсвэл олон нийтийн газар ICE-ийн ажилтантай харьцах тохиолдолд дараах зүйлсийг анхаарна уу:
- ICE-ийн ажилтнууд таныг байцаах, эсвэл баривчлах тохиолдолд дуугүй байх эрхтэй.
- Тайван байж, хоёр гараа тухайн ажилтны нүдэнд ил харагдахуйц байдалд байлгах.
Дараах зүйлсийг хийж болохгүй:
- Цагаачлалын буюу иргэншлийн статусынхаа талаар цагдаа, цагаачлалын ажилтан, эсвэл бусад албан тушаалтантай ярилцах,
- Агуулгыг нь ойлгоогүй ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурах (Та өмгөөлөгчтэй ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх ёстой)
- Хэрэв цагаачлалын албаны ажилтан таны гэрийн хаалгыг тогшвол хаалгаа битгий нээгээрэй. Хүүхдүүддээ ч гэсэн хаалгаа нээхгүй байхыг захиарай.
- ICE-ийн ажилтнууд таны гэрт нэвтрэхийн тулд шүүгчийн гарын үсэгтэй баривчлах зөвшөөрөлтэй байх ёстой. ICE-ийн “баривчлах зөвшөөрөл” нь шүүгчийн гарын үсэггүй байдаг бөгөөд тухайн албаны ажилтнууд гарын үсэг зурсан хүснэгтүүд байдаг. Тиймээс тэдгээр баримт бичиг таны зөвшөөрөлгүйгээр таны гэрт нэвтрэх эрхийг ICE-ийн ажилтнуудад олгохгүй.
- Хэрэв та гадуур явж байхад ойр хавьд тань ICE-ийн ажилтнууд байна гэж үзвэл:
- Аюулгүй газар руу ороорой.
- Хэрэв та АНУ-ын иргэн бөгөөд аюулгүй гэж үзвэл, явагдаж буй ажиллагааг утсаараа бичих, эсвэл харсан зүйлсийнхээ талаар тэмдэглэл хөтлөж болно. Гэхдээ тухайн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, эсвэл саад учруулахаас зайлсхийх ёстой.
- Баталгаажаагүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтлэх,
- Мөрдөн шалгалтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцох зэргээр өөрийгөө эрсдэлд оруулах
Хэрэв ICE таныг баривчлах тохиолдолд танай гэр бүлийнхэн яах вэ гэсэн нөөц төлөвлөгөө гаргаарай. төлөвлөгөөндөө дараах алхамыг тусгаарай. Үүнд:
- Яаралтай холбоо барих хүмүүсээ тодорхойлж, утасны дугааруудыг нь цээжлэх,
- Хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгт онцгой тохиолдлын үед хүүхдүүдийг чинь авах хүмүүсийн утасны дугаарийг өгөх,
- Хүүхдүүдтэй чинь холбоотой эрүүл мэндийн болон эрх зүйн шийдвэр гаргах эрхийг онцгой тохиолдолд холбоо баримт хүмүүстээ бичгээр өгөх,
- Хэрэв таныг ICE саатуулах тохиолдолд ICE-ийн locator.ice.gov гэсэн сайтаар орж таны талаарх мэдээллийг хайж олох боломжтойг ойр дотны хүмүүстээ мэдээлэх,
- Хэрэв та саатуулагдсан бол хууль зүйн туслалцаа үзүүлэх хүнтэй холбогдох нь маш чухал. 1-855-435-7693 дугаарт залгаж, цагаачлалын өмгөөлөгчтэй холбогдоорой.
Нэмэлт мэдээллийг дараах вэбсайтаас авах боломжтой:
Албадан гаргалтын эсрэг цагаачдад эрх зүйн туслалцаа үзүүлэх төв: immigrantjustice.org
Албадан гаргалтын эсрэг эх сурвалжуудын гарын авлага:

Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ.д харлчихаад Монголоо муулж бүлт бүлт ярьсан нөхдүүдийг буцааж байранд нь оруулах хэрэгтэй.
Mgl oron shig taiwan gazar bhgui shde tamine hunii ga art yu hij amdrah we mgldo ysaa tawih blhor uujim shn nutagtai shde hariin gazariin ber bolj ochison huuhenud l hetsv bhda nutagtai irehgui tendee ysaa tawij amdrah bhda tamine eswel mglo zarj idej uusan nuhud hariin gazartai ysaa tawisan deeree tamine
Эвдэрсэн хачин юмнууд орж ирж энд бас түйвээх нь дээ
Олон юм хуц�##�гүй ж�##�гандаа х�##�амжаа хүлээгээд дуугүй хэвтэж бай.Чамд огт хүртээлгүй хэрэг.
Хар �########� чин дуугай наанаа үх
Зөрчилтэй харууд африкруу дүрвээрэй