Нийгмийн

Гадаадад гацсан элэг нэгтнүүддээ тусалж буй иргэдэд талархал илэрхийллээ

Коронавируст халдвар дэгдэж эхэлсэн нэгдүгээр сард Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл “Эх орондоо маск илгээцгээе” аяныг санаачлан өрнүүлж, монголчуудын холбоодоор дамжуулан эх орондоо амны хаалт хандивласан.

Өнөөг хүртэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол иргэд, тэдгээрийн сайн дурын санаачилгаар Монгол Улсдаа хандив, тусламж ирүүлж байгаагаас гадна гадаадад гацсан монголчууддаа халуун сэтгэлээр хандаж, бүхий л хэлбэрээр тусалж дэмжиж байна. Хандив тусламж илгээж буй иргэдийн мэдээллийг эндээс дэлгэрэнгүйгээр үзэх боломжтой.

“COVID-19” цар тахлын улмаас үүдэлтэй дэлхий нийтийн өмнө огт тулгарч байгаагүй сорилтыг улс орнууд хамтдаа даван туулахад иргэн, төр хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаа хамгийн чухал юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button