Украины армийн ахлах сэтгэл зүйч авлигын хэргээр баривчлагдлаа

Украины албан тушаалтнууд дайн эхэлснээс хойш нэг сая ам.доллароос дээш орлоготой болсон зэвсэгт хүчний ахлах сэтгэл зүйчийг авлигын хэргээр баривчилсан байна.
Тус улсын Аюулгүй байдлын алба (SBU) мэдэгдэл хийснээр бол тэр сэтгэл зүйч цэргийн албанд эрэгтэйчүүд тэнцэх эсэхийг шийдэх комисст суудаг байжээ. “SBU” түүний нэрийг зарлаагүй ч эх сурвалжийн мэдээллээс харвал Украины зэвсэгт хүчний ахлах сэтгэл зүйчээр Олех Друз гэдэг хүн ажилладаг аж.
Авлигын хэрэгт сэжиглэгдээд буй сэтгэл зүйч нь Киевт гурван орон сууц, Одессад нэг орон сууц болон хоёр газар, “BMW” брэндийн хэд хэдэн тансаг загварын машин эзэмшдэг байна. Түүний гэрт нэгжлэг хийхэд 152 мянган ам.доллар, 34 мянган евро бэлнээр олджээ. Прокурорууд түүнийг хууль бус замаар хөрөнгөжиж, худал мэдүүлэг өгсөн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол тэр арав хүртэлх жил хорих ял сонсох магадлалтай.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.