Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Иордан голын баруун эрэгт томоохон довтолгоо явуулж байна

Израилын аюулгүй байдлын хүчнийхэн мягмар гарагт /2025.01.21/ Иордан голын баруун эрэгт орших Женин хотод томоохон довтолгоо явуулж эхэлсний улмаа есөн хүн амь үрэгджээ. Тус довтолгоог Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Өргөн хүрээний, чухал цэргийн ажиллагаа” гэж тодорхойлсон байна. Нетаньяху “Бид Газын зурвас, Ливан, Сири, Йемен, Иудей, Самари зэрэгт үйл ажиллагаа явуулдаг Ираны гар хөлийн эсрэг системтэй, шийдэмгий ажиллаж байна” гэжээ. Израил Иордан голын баруун эргийг Иудей, Самари гэж нэрлэдэг.

Трамп даваа гарагт /2025.01.20/ Иордан голын баруун эрэгт оршин суудаг хэт үндэсэрхэг үзэлтэй Израил иргэдэд тавьсан хоригийг цуцаллаа гэж мэдэгдсэн юм. Тэгтэл дараагийн өдөр нь Израил энэхүү довтолгоог эхлүүлж, Ираны тусламжтай үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлгүүдийг онилж байна хэмээжээ. Газын зурваст үйл ажиллагаа явуулдаг Хамас бүлэг сүүлийн жилүүдэд Иордан голын баруун эрэгт үйл ажиллагаагаа тэлэх болсон. Мягмар гарагт /2025.01.21/ Хамас бүлэг тус бүс дэх палестинчуудыг Израилын эсрэг тэмцлээ эрчимжүүлэхийг уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button