УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Алтангэрэл: "Хөрөнгө хураах хууль"-ийг УИХ-д өргөн барихаар боллоо

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүйн сайд О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах. Нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас түүхэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Энэ үүрэг дотор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бас багтана. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлж байсан баялгийн шударга бус хуваарилалт төрийн өндөр албан тушаал хашиж байгаа этгээдүүд баяждаг, хөлждөг, хөрөнгөждөг. Энэ асуудал дээр ард иргэд маш их бухимдалтай байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын иргэн шударгаар хөрөнгөтэй болох тухай заасан байдаг. Харамсалтай нь энэ шударгаар гэдэг үгийн утга гажуудаж албан тушаалтнууд төрийн эрх мэдэлд байсан хүмүүс дандаа хөнгөждөг байсан хуулийн хариуцлага тооцдоггүй байсан.

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс гурван удаа өршөөлийн хууль баталсан. Үүний хоёр нь албан тушаалын гэмт хэргийн бүтэн хамруулсан. Нэгт нь хэсэгчилсэн. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргасан. Энд 35.4 их наядын хөрөнгө багтсан. Тэр үед улсын төсөв 6 их наяд байсан. Ингээд өнгөрсөн жилүүдэд албан тушаалтай хүмүүст хариуцлага тооцох, тэдний хөрөнгийг хураах асуудал байнгын бэрхшээлтэй явж ирсэн. Үүний шалтгаан нь хууль эрх зүйн орчинд байсан.

Мөн хууль эрх зүйн орчинд дутмаг олон зохицуулагдаагүй зүйл байсан. Тиймээс тэр бүхнийг зохицуулах зорилготой Монгол Улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй. Нэн ялангуяа нийтийн албан тушаалтан буюу төрийн өндөр албан тушаалтнууд хууль бусаар хөрөнгөжих ёсгүй гэсэн Үндсэн хуулийн үзэл санаан дээр үндэслэж Засгийн газар хууль тогтоомжийн биелэлтийг биелүүлэх, УИХ-ын өмнө үүрэг гүйцэтгэдэг зүйл дээр бас үндэслэж

“Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах. Нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль болон бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Авлигын багц хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зөв гэсэн шийдвэр гаргалаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 23, 2025 06:30

Аль хэдийнээ батлуулах одоо хэрэгжүүлээд явж баймаар юм юундаа тээглээд байдаг м�##� вэ чи

Бат инженер
Бат инженер
1 сар 23, 2025 09:39

Та тэгээд коммунистуудын хөрөнгийг хурааж чадах юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button